Хамгийн алдар суут Эцэг минь, энэ орой бидний дотор үхэшгүй амь оршиж байгааг мэдэхдээ бид тун баяртай байна. Бурханы маань амь галын хэлнүүдээр хуваагдан, тэдний бүр нэгэн дээр буув. Тэд бүгдээрээ Ариун Сүнсээр дүүрч, Сүнс тэдэнд өгснөөр өөр хэлээр ярьж эхлэв. Өө Эцэг минь, Та Өөрийгөө чуулганы дотор хуваан өгсөнд бид Танд хэрхэн талархдаг билээ. Эзэн маань, “Тэр өдөр Би Эцэг дотор, Эцэг Миний дотор, Би та нарын дотор, та нар Миний дотор байгааг та нар мэдэх болно,” хэмээн айлдсан нь гайхах зүйл биш ээ, тэгж Тэнгэрийн Бурхан Өөрийн ард түмний дунд оршдог билээ. “Багахан хугацааны дараа дэлхий Намайг дахин харахгүй; гэвч та нар Намайг харах болно, учир нь Би та нартай хамт, бүр дэлхийн төгсгөл хүртэл та нарын дотор байх болно.” Эргэн ирэх бүхий л чуулганы Эрин Үеэр Та энд байх байв, өчигдөр, өнөөдөр, мөн үүрд ижил байх бөгөөд бид Таны үйлддэг үйлсээр Таныг таних болно. “Эдгээр тэмдгүүд итгэгчдийг дагах болно.”
Эзэн минь, эдгээр бүх эрин үеийн оргилыг, цаг хугацаа дуусах гэж байгааг, мөн мөнх оршихуй эхэлж байгааг харан, бидний амьдралыг ажиж, бидэнд ямар зорилго байгааг, бидэнд ямар сэдэл байгааг харж байхад; Ариун Сүнс бүгдийг нь өөр дээрээ авч байгааг харахад, Тэнгэрлэг Эцэг минь, өнөөдөр бид тэр үлдэц дотор амьдарч байгаагаа мэдэхэд маш их баяртай байна. Бурхан минь, энэ орой Тэнгэрлэг оршихуйд байгаа хүн бүр бидний амьдарч буй эдгээр чуулганы эрин үеийг ухаарч, Эзэн Есүс уруу хурдан зугтан очих болтугай; учир нь “Эзэний нэр бол хүчирхэг цамхаг. Зөвт хүн түүн рүү гүйн орж, аюулгүй байна” хэмээн маш тод бичигдсэн байна. Өө Бурхан минь, өнөө орой ирж, бидний оршихуйг тослон ерөөж өгөөч, Эзэн минь. Зүг чигээ алдсан тэдгээр төөрөгдөгсдийг авч ирээч, өө Эзэн минь. Ядуухан хонидыг хар даа, Эзэн минь. Тэд юунд итгэхээ мэдэхгүй байна. Хаа сайгүй хоньчны дуудлагууд байна. Тэд сүргийн тэр агуу хоньчин, Эзэн Есүс, Түүний агуу Сүнс өнөө орой ярин, “Миний хүүхэд ээ, Над уруу ир, тэгээд Би чамд амралтыг өгнө” гэж хэлэхийг сонсох болтугай хэмээн бид залбирч байна. Тэр амралт нь чамайг мөнхийн очих газарт чинь тамгалдаг; одоо цаг хугацаа дуусаж байгааг бид харж байгаачлан, газар дэлхий дээр ийш тийш шидэгдэн байх биш. Үүнийг соёрх, Эцэг минь. Яригч дамжин ярьж, сонсогчдын чихээр сонсооч, учир нь бид бүгдээрээ сонсож байна. Есүсийн нэрээр бид залбирч байна. Амен. Та нар сууцгааж болно.
Эдүгээ, өнөө орой бид хоёр дахь чуулганы эрин үеийг судалж байна. Би тэдний олон нь тэмдэглэл хөтөлж, бусад зүйлс хийж байгааг харж байна, тиймээс л би үүнийг цаг бүрд тодорхой болгохыг хүсдэг. Эдүгээ, хоёр дахь чуулганы эрин үеийг Смирнагийн чуулганы эрин үе хэмээн нэрлэдэг байжээ. Тэгээд энэ нь тохиолдсон ... Смирнагийн эрин үе нь Ефесийн эрин үе гарч дуусахтай зэрэгцэн эхэлж гарч ирсэн. Ефесийн эрин үе нь МЭ 55-аас МЭ 170 он хүртэл байв. Смирнагийн эрин үе нь 170 онд эхэлж, 312 он хүртэл үргэлжилнэ. Энэ чуулган бол хавчигдаж байсан чуулган, алагдагчийн титмийг өмсдөг нэг нь, зовлонгийн чуулган юм. Түүнд, доторх сонгогдогсод чуулганд өгсөн Бурханы амлалт нь амийн титмийг өгөх явдал байв.
Чуулган бүрд Бурханы гарт баригдаж байсан нэг од байсан бөгөөд энэ нь тэр чуулганы эрин үеийн элчийг төлөөлж байв. Миний бодоход хамгийн зөв нь — Бичвэр тэд хэн бэ гэж хэлдэггүй учраас — Ефесийн чуулганы эрин үеийн элч нь Паул байсан, учир нь тэр Ефесийн чуулганыг байгуулсан бөгөөд чуулганд гэрлийг авчирсан тэр чуулганы эрин үеийн үйлчлэгч байсан, тэгээд.... Ариун Иохан түүнээс аваад, дараа нь Поликарп, цааш мөн доош үргэлжилсэн. Поликарп, харин ч, цааш доош.
Эдүгээ, Смирнагийн эрин үе, миний олж чадсан бүхэнтэй хамт би Иреней байсан гэж үздэг. Тэгээд одоо, би яагаад Поликарпын оронд Иренейг сонгосон шалтгаанаа та нарт өгөхийг хүсэж байна. Одоо, бараг бүх тахилчийн шатлалынхан, мөн Бичвэрийн багш нар тэр элч нь Поликарп байсан гэж бодохыг хүсдэг. Поликарп бол Гэгээн Иоханы шавь байсан. Энэ үнэн. Тэгээд Поликарп өөрийгөө алагдсан нэгэн болохоо тамгаар баталсан. Тэд түүнийг зүрхний доогуур жадлаад, алав. Одоо, гэвч.... Тэр агуу хүн, нэртэй хүн, Бурханд зориулсан хүн, дөлгөөн хүн байсан—эргэлзээгүйгээр бидний хэзээ ч байсан хамгийн агуу Христэд итгэгчдийн нэг байсан. Түүний амьдралын эсрэг хэлж болох юу ч байсангүй. Би Иренейг сонгосон шалтгаан нь, Иренейг Поликарпаас илүү Бичвэрт ойр гэж би итгэдэг байсан учраас юм, учир нь Поликарп байгууллага тогтоох Ромын үзэл рүү жаахан хэлбийдэг байсан. Харин Иреней үүний эсрэг бат зогссон. Тэр үүнийг бүрэн няцаасан. Тэгээд, бидний бүгдээр мэдэж байгаачлан, Никеагийн Зөвлөл дээр их асуудал ирж байсан. Тэрхүү их асуудлуудын нэг нь Бурхан гурав уу, эсвэл Бурхан нэг үү гэдэг байсан. Иреней Бурхан бол Бурхан мөн гэсэн талд байсан—одоо, зүгээр л нэг.
Би “The Ante-Nicene Fathers,” нэг дүгээр боть, 412-р хуудаснаас жаахан эшлэл уншиж магадгүй, хэрэв та үүнийг тэмдэглэж авахыг хүсвэл. “The Ante-Nicene Fathers,” нэг дүгээр боть, мөн 12-р хуудсан дээр. Тэгээд энэ нь.... Хэрэв та боть нь ямар гэдгийг хүсвэл, энэ нь гуравдугаар ботийн сүүлчийн хэсэг юм. Та бүхэлд нь уншиж болох юм. Түүнд хэд хэдэн бүлэг, эсвэл хэд хэдэн өгүүлбэр бий. Одоо би яг сүүлчийнхээс нь, түүнийхээ сүүлчийн хорь, гучин ишлэлийн орчимд уншиж эхэлье. Би бүгдийг нь уншихгүй, харин зөвхөн нэг хэсгийг нь уншина: “Бусад бүх хэллэг ч мөн адил нэг ба ижил оршихуйн цолыг илэрхийлдэг.” Харна уу, тэр Түүнийг юу гэж нэрлэдгийг (Эцэг, Хүү, мөн Ариун Сүнс) хэлэх гэж оролдож байна, тэгээд энэ нь нэрс биш, харин цолууд — нэг оршихуйн цолууд гэж тэр хэлсэн. Яг энэ л бидний өнөөдөр ч заадаг зүйл юм. “Жишээ нь [мөн дараа нь англиар хаалтанд], (эрх мэдлийн Эзэн, Бүгдийн Эцэг Эзэн, Төгс Хүчит Бурхан, Дээд Нэгэн, Бүтээгч, Үйлдвэрлэгч),” мөн ийм мэт. “Эдгээр нь өөр өөр оршихуйн залгамжлалын нэрс ба цолууд биш, харин нэг ба ижил Нэгэнийх бөгөөд [Амен!], энэ нэрээр нэг Бурхан болох Эцэг нь эдгээр бүх зүйлийг ... бүх оршихуйд орших бүхний өглөгийг хүртээдэг Нэгэн мөн.”
Иренаус эдгээр бүх цол хэргэм нэг Бурханы дор нэг нэрэнд нэгтгэгддэг бөгөөд тэдгээр нь Түүний хэн байсны зөвхөн цол хэргэмүүд юм гэж хэлсэн. Тэр Шароны сарнай байжээ. Тэр нь Түүний хэн байсныг хэлж байна. Тэр бол цол хэргэм. Тэр бол өглөөний од байжээ. Тэр бол Альфа байжээ. Тэр бол Омега байжээ. Тэдгээр нь Түүний хэн байсны цол хэргэмүүд юм. Тэр бол Эцэг байжээ. Тэр бол Хүү байжээ. Тэр бол Ариун Сүнс байжээ. Харин нэг Бурхан байдаг. Нэг Бурхан, мөн Түүний нэр нэг билээ. Иренаус энд Бичвэрийг оношлох, эсвэл тайлбарлахдаа зөв байсан гэж би бодсон нэг шалтгаан нь энэ юм.
Өөр нэг зүйлийг би та нарт уншиж өгөхийг хүсэж байна. Энэ нь “How Did It Happen?” номонд байдаг. Үүнийг түүхчид бичсэн бөгөөд, “How Did It Happen?” хэмээх R. C. Hazelton-ы “The History of The Early Churches” ном юм. Энд 180-р хуудсан дээр, “Иринеусын үе дэх Сүнслэг Бэлгүүд,” МЭ 177-202. Одоо, би яагаад үүнийг эш татаж байгаагийн шалтгаан бол, энэ нь соронзон бичлэгт орж байна шүү дээ, тэгээд дараа нь номнуудаас авч гарах болно. “Иринеусын үед Францын элчийн чуулганы ихэнх нь Ариун Сүнсний бүх бэлгийг эзэмшиж байсан.” Энэ нь түүний зааснаас болсон шүү дээ, харна уу. “Иринеусын Лион дахь [энэ бол Францын Лион] чуулганы гишүүд хэлээр ярьдаг байсан. Хэн нэгэн нас барсан хүнийг буцаан амьдруулж байгааг харах нь ховор биш байв. Эдгээх нь хаа сайгүй байсан бүх сайн мэдээний чуулгануудад өдөр тутмын үзэгдэл байжээ.” Иринеус яаж заахаа сайн мэддэг байсан шүү! “Гайхамшгууд байнга тохиолддог байв. Үнэндээ тэр чуулгануудыг Бурханы оршихуйн гайхамшигт илрэлгүйгээр хэзээ ч байгаагүй; эсвэл үзэгдлээр, эсвэл гайхамшгаар байгалийн элементүүдийг түр саатуулан, тэр өдрийн сайн мэдээний Христэд итгэгчдэд тэд бол Түүний хайртай шавь нар болохыг сануулахын тулд байжээ. Гэвч өнгөрсөн үеийн түүхүүдээс бид анхны Ромын чуулганд үхэгсдийг амилуулсан ганц ч тохиолдлыг олж чадахгүй байна.” Энэ бол аливаа талд ... нэг их сонирхолгүй хүмүүс юм. Тэд зүгээр л үнэнийг хэлж байгаа хэрэг. Тэд түүхчид юм.
Тийм учраас би Иренейг гэж боддог. Учир нь, харж байна уу, тэр Паул ба шавь нарын дамжуулсан тэр л итгэлийг байсан. Тиймээс би түүнийг Смирнагийн чуулганы элч байсан гэж итгэдэг. Учир нь тэр ... тэр ижил Бичвэрийн сургаалуудтай байсан; мөн Бурханы Үгний үндсэн дээрх ижил Бичвэрийн сургаалууд бүрд тохиолдоход адилхан үр дүнг гаргана. Хэрэв та ердөө л Бурханы томьёог аваад, үсэг бүрээр нь хэрэгжүүлбэл—чуулганууд юу ч хэлсэн хамаагүй—зүгээр л тэр хэлсэн ёсоор нь дага, тэгвэл энэ нь яг адилхан үр дүнг гаргана. Иреней яг тийнхүү үйлдсэн юм.
Эдүгээ, миний бодлоор Поликарп бол сайхан хүн байсан, ойлгож байна уу. Гэвч би түүнийг чуулганыг байгууллагажуулах тал руу хэтэрхий их хазайсан гэж хэлнэ, бас ... Николайчуудын хийж байсан шиг. Тэд чуулганыг байгууллага болгон зохион байгуулж, ахан дүүсийн нэгдлийг бүрдүүлж байсан бөгөөд энэ нь оюун санааны хувьд бүгд зөв мэт санагдана. Харин та нар харж байна, Сүнс бол оюун ухаанаас маш их урд байдаг учраас Сүнсний талаар зөвөөр бодож ч чадахгүйд хүрнэ. “Миний бодол танай бодлоос өндөр,” хэмээн Бурхан айлддаг. “Миний зам танай замаас өндөр.” Тиймээс хийх ганцхан зам л байна. Тэр нь ердөө Түүнийг зураг төслөөр нь дагах юм. Тийм ээ.
Эдүгээ бид ингэж бодож болох юм, хэрэв та эндээс явж байсан бол.... Хэрэв би өнөө шөнө Чикаго руу явах гэж байсан бол, би эндээс гарч, өөртөө компас аваад, “За, Чикаго яг энэ зүгт байна. За, би шууд хөдөлнө” гэж хэлж болох байв. Тэгвэл би Жефферсонвиллээс ч гарахгүй байх байлаа, харна уу. Би өөртөө замын газрын зураг авах ёстой. Бас би Чикаго руу автомашинаар зургаа юм уу долоон цагийн аяллаар очиж болохоор замыг шулуутган тавьсан байдаг. Гэвч би зүгээр л ямар ч замаар огтолж болохгүй. Онгоц ч зүгээр л ямар ч замаар огтолж чадахгүй. Түүнд агаарын шугам, эсвэл тодорхой өндөр ба бусад зүйлс байна, тэр тэдгээрийн дотор, тодорхой градусын дагуу нисэх ёстой, тэрэндээ л байх ёстой. Нэг замыг бэлдсэн байдаг. Бурханд ч бас нэг зам бий. Бурхан Өөрийн чуулганы төлөө, Өөрийн ард түмний төлөө нэг замтай. Тэр үүнийг хэзээ ч пап, кардинал, хамба, эсвэл ерөнхий хянан шалгагчдаар захируулах гэж санаагүй. Ариун Сүнс бол амьд Бурханы чуулганы хүмүүжүүлэгч, түүнийг өндийлгөн босгох Тэр мөн. Бас бүх ариун байдал нь кардиналд, эсвэл тахилчид очиж, түүнийг чуулганд ариун хүн болгох гэж, тиймэрхүү юманд очдоггүй. Эгэл хүмүүс ямар ч номлогч, пастор, диакон, итгэмжлэгч, бусад хэнтэй ч бай, Ариун Сүнсийг авах тэгш эрхтэй. Эгэл хүмүүс.
Мөн тэд яагаад үүнийг Николаитанууд гэж нэрлэдэг вэ гэвэл, бид өнгөрсөн шөнө ярьсанчлан, Николаитанууд.... Бид энэ үгийг задлан шинжилж, грек хэлнээс авч, N-i-c-k-o, Нико, гэдгийг нь авч үзсэн бөгөөд энэ нь “байлдан дагуулах, эсвэл түлхэн унагаах” гэсэн утгатай. Юу? N-i-c-k-o, Николаитан, эгэл хүмүүс—эгэл хүмүүсийг байлдан дагуулж, тэдэнд заах тахилчийн шатлалын хүмүүсийг өгч, тэгснээр тэд өөрсдийн дүгнэлтээ өөрсдөө бүрдүүлэх явдал юм. Ингэж Никеагийн Зөвлөл хуралдсан юм, учир нь олон хүн цуглаж, Никеагийн Зөвлөлд нэгэн зэрэг тушаал тогтоосон. Бид энэ тухай хэтэрхий их ярихыг хүсэхгүй байна, учир нь тэр нь Пүрэв оройных, Никеагийн Зөвлөлийн тухай юм. Гэвч тэндээс Ромын Католик Чуулган бүрэлдсэн билээ, энэ нь Гэгээн Паул, Иреней, Гэгээн Мартин зэрэг хүмүүсийн, цаашдын хүмүүсийн хөрвөгсдийн бүлгээс бий болсон юм. Тэд бол харь шашнаас Христийн шашинд шилжсэн Христэд итгэгчид байсан ч, чуулганыг Хуучин Гэрээний маягийн үйлчлэлийн хэлбэр рүү буцаан татахыг хүсэж байжээ, тухайлбал ахлах тахилч нартай байх, элчийн залгамжлалтай байх; нэг папаас нөгөө папа руу, өөр нэг папа руу дамжих мэт. Хэрэв бид энэ Бичвэрээр цааш доош явбал, яг энэ нь үнэн гэдгийг, Бурхан тэр зүйлийг эхнээс нь хэрхэн ялласан болохыг та олох болно. Өнгөрсөн шөнийн чуулганы эрин үе “Би үүнийг үзэн яддаг” гэж хэлсэн, мөн чуулган ч мөн адил тэгсэн.
Бурхан чуулганыг хүнээр удирдуулахыг хэзээ ч санаагүй. Бурхан Өөрийн чуулганыг Өөрөө удирддаг, мөн Тэр үүнийг Сүнсний бэлгүүдээр дамжуулан удирддаг. Сүнсний бэлгүүд нь чуулганы сүнсийг засахын тулд чуулганд байдаг. Түүнд Өөрийн чуулганд таван үйлчлэлийн алба бий. Тэдгээрийн эхнийх нь элч нар, эсвэл номлогчид юм. Номлогч байх нь байдаг хамгийн өндөр дуудагдал болой. Элч. “Номлогч” гэдэг үг “илгээгдсэн нэгэн” гэсэн утгатай; элч гэдэг нь “илгээгдсэн нэгэн” гэсэн утгатай. Тэд яагаад номлогч гэж нэрлэгдэхийг сонгосныг би мэдэхгүй. Гэвч тэд элч нар юм. За. Элч нар, эш үзүүлэгчид, багш нар, сайн мэдээ тунхаглагчид, пасторууд. Одоо, энэ бол Бурханаас Өөрийн чуулганд өгсөн сонгогдсон албан тушаалууд юм. Тэгээд орон нутгийн чуулган бүрт хүмүүсийн дунд ирдэг есөн сүнслэг бэлэг байдаг. Тэдгээр нь: мэдлэг, мэргэн ухаан, эдгээх бэлгүүд, гайхамшиг үйлдэх, хэлээр ярих, хэлний орчуулга. Мөн эдгээр бүх зүйл орон нутгийн бие бүрд үйлчилдэг. Чуулганд байгаа хүн бүр хувь хүний үйлчлэлтэй. Тэр хувь хүний үйлчлэл нь бусад үйлчлэлтэй хамт нийлж, Есүс Христийн биеийг байгуулдаг. Мөн хэзээ ч....
Эдүгээ үүнийг санаарай, энд ... Би өнөө орой эдгээр шугамыг зурна. Эхний чуулган, Ефес, Смирна, Пергам, Тиатир, Сардис, Филадельфи, Лаодик. Эдүгээ, энэ цааш үргэлжлэхийг санаарай.... Энэ чуулган Сүнсний бүрэн дүүрэн байдлыг эзэмшиж байсан, харин чуулганы эрин үеийн төгсгөлд бид тэр нь шахагдан гарч байгааг олдог. Дараагийн чуулганы эрин үе түүнээс арай илүү, арай илүү шахсаар, эцэст нь энэ нэг дээр зөвхөн өчүүхэн жижиг толбо үлдсэн байв. “Чамд хэдэн зүйл байна” гэж Тэр айлдсан. Өө, бид тэр Тиатирын чуулганы эрин үед хүрэхэд!
Эдүгээ үүний дараа.... Бурхан Мартин Лютер хэмээх нэгэн герман хүнийг өндийлгөн босгож, тэр нь чуулганыг дахин эргүүлэн хөдөлгөв. Энэ нь жаахан илүүгээр эхэлсэн. Тэр зөвтгөлийг номлов. Мартин Лютер гарч ирж, зөвтгөлийг номлов. Иохан Уесли гарч ирж, ариуслыг номлов. Тэгээд энэ эндэх чуулганы эрин үед тэд мөн адил Ариун Сүнсний баптисм руу дахин, ижил тэмдэг ба гайхамшгуудтайгаар, яг доош бууж ирдэг. Эндээс тэр Харанхуй Эрин Үеүдийн арван таван зуун жилийн турш гарч явсан юм. Мөн тэндээс хамгийн харанхуй... эсвэл бидэнд чуулганы эрин үеүдэд байгаа хамгийн урт чуулганы үе болой. Тэгээд эндээс тэр дахин өгсөж эхэлдэг—зөвтгөл, ариусал, Ариун Сүнсний баптисм. Бас Библид энэ эрин үеийн төгсгөлд энэ эндэх жижигхэн цөөнх бөөгнөрөл шахагдан гарна гэж айлдсан байдаг, учир нь Пентакостын мөнөөх чуулган яг энд эхэлсэн тэр л зүйлийг, Николайтанизмыг, дахин хийж эхэлнэ. (Өө Бурхан минь, тийш хүртлээ би амаа хамхиж явах болтугай.) Харж байна уу? Миний тэнд харж буй зүйл.... Харж байна уу, эндээс та харж чадталаа.... Мөн энэ чуулганы эрин үеийн элч урсгал чиглэлийг үзэн ядна гэдгийг би танд харуулъя. Сүнс хүүхдүүд дотор өндийх болно. Энэ үргэлж тийм байсаар ирсэн. Одоо бидэнд нэг....
Эдүгээ, хэрэв та үүнийг анзаарах аваас, энэ нь энд хэрхэн асар их байсан, гадагш гарч, эцэст нь үүнийг бүхэлд нь шахан унтраасан юм. Тэгээд энэ нь буцаад эхэлдэг. Лютер үүнийг буцаан татсан—зөвтгөл, ариусгал, Ариун Сүнсний баптисм. Тэгээд, яг төгсгөлийн цаг үед Тэр үүнийг бүр доош нь шахаж, энэ нь бараг бүрмөсөн унтартал нь дардаг. Тэнд өчүүхэн жаахан л үлдсэн байдаг, тэгээд яг тэр үед Тэр хэрэв сонгогдогсдын төлөө ажлыг богиносгохгүй бол ямар ч махан бие аврагдахгүй гэж хашхирдаг, харж байна уу. Тэнд та байна, яг төгсгөлийн цаг үед. Одоо үүнийг санаж яв.
Эдүгээ бид энэ Смирнагийн чуулганы эрин үеийг эхлүүлэх гэж байна. Эхлээд, миний энд авчирсан хэдэн цаасан дээр үүнийг задлан хуваахыг хүсэж байна. Эдүгээ, хоёр дахь чуулганы эрин үе нь Смирнагийнх байсан бөгөөд, та бүгд надтай санал нийлнэ гэж би итгэж байна—эсвэл тэгнэ гэж найдъя, эс бөгөөс ядаж тал хүрэх байх, ямар ч атугай, Иреней нь тэр чуулганы эрин үеийн од байсан. Тэр бол Бурханы элч байсан, учир нь тэр улс даяар, Франц руу (Гал), тэнд доош явж, чуулгануудыг байгуулав. Тэдний нэг бүр нь Ариун Сүнсний баптисм, хэлээр ярих, үхэгсдийг амилуулах, өвчтэйг эдгээх, бороог зогсоох, өдөр бүр гайхамшиг үйлдэх дээр үндэслэн байгуулагджээ. Тэд амьд Бурхан хүмүүсийн дунд амьдарч байгааг мэдэж байлаа. Тэр бол Бурханы хүн байсан, учир нь Есүс, “Хэн ч .... хийж чадахгүй” гэж хэлсэн юм. Эсвэл, хүмүүс, “Бурхан түүнтэй хамт байхгүй л бол энэ үйлсийг хэн ч хийж чадахгүй” гэж хэлсэн. Есүсэд үүнийг хэлсэн хүн нь Никодем байсан.
Эдүгээ, худалдааны хот, Лидиа болон баруун зүг рүү чиглэсэн худалдааны гарц, Ази дахь гурав дахь том хот, агуу боомт хот; эд баялаг, сүм хийд, барилга байгууламж, сургууль, анагаах ухаан ба шинжлэх ухаанаараа алдартай. Еврейчүүд Смирнад амьдарч байсан бөгөөд тэд Смирнагийн хүмүүсийг сайн мэдээгээр номлосон. Поликарп Смирнагийн анхны бишоп байсан. Поликарп болон бусад итгэмжит зарц нар итгэгч Смирнагийнхны дотор Бурханы гүн итгэлийг тогтоосон. Эртний чуулганы эцгүүд Смирнад үнэнээр ухуулга өгсөн. Смирнагийн чуулганы эрин үе, чуулганы нэр нь Самара байсан ... харин Смирна. Энэ нь гашуун, мирр гэсэн утгатай. Энэ нь үхэгсэдтэй холбоотой, учир нь тэд үхэж байсан—
хавчигдсан чуулган. Бурхан тэднийг хавчигдсан гэж нэрлэсэн. Бурхан тэдний хавчилтыг харж, тэсвэрлэх нигүүлслийг өгсөн. Тэр тэдний зовлонг харж, үхэл дээгүүр ялалтыг нь өгсөн. Тэдний ядуурлыг харж, Өөртөө байгаа баялгийг нь өгсөн. Смирнагийн чуулган зовлонгийн галын зуухыг туулсан боловч Түүнд тааламжит үнэрт тахил болжээ. Яг тэр үлдэгдэл одоо байна, Смирнагийн бүх чуулган биш; би яриад байгаа нь зөвхөн тэр үлдэгдэл юм. Агуу арван өдрийн зовлон гэдэг нь хамгийн цуст хавчлагын арван жилийг хэлнэ. Энэ нэрийг би зөв бичиж чадах уу, эсвэл зөв дуудаж чадах уу, мэдэхгүй байна. Энэ нь тэр үеийн эзэн хаан байв. Би түүнийг бүгдээс нь, Нерогоос хойш 67 онд байсан хамгийн цуст нь байсан гэж итгэдэг. D-i-o-c-l-e-t-i-a-n. МЭ 303-312 оны хооронд,
Бурхан Смирнагийнханд Есүс байсан шиг нь үхэл хүртэл үнэнч бай гэж ухуулдаг, “Мөн Эцэг Надад өгсөнчлөн, Би та нарт амийн титмийг өгөх болно.” Бурхан зовлон бэрхшээл доторх ялж дийлэгчдэд хоёр дахь үхлийг даван гарах ялалтыг амласан. “Биеийг алж чадах тэрнээс бүү эмээ, харин сэтгэлийг мөхөөж чадах Тэрнээс” гэж, сэтгэлийг алдаг тэрнээс. Смирнагийнханд төгсгөл хүртэл тэвчих ёстой байв. “Хүнээс бүү ай, тэгвэл амийн титэм чамд өгөх болно.” Эрин үеүд дэх Христийн шашны хавчлагыг Смирнагийн чуулганы эрин үеүдэд дүрсэлсэн нь маш чухал. Бид түүнд, Эзэний тааллаар, жаахан дараа хүрэхийг хүсэж байна. Одоо, хэрэв та нараас зарим нь эдгээрийн заримаас нь алгасчихвал ... хэрэв би тэднийг ангид үлдсэн хүмүүст арай дэндүү хурдан бичвэл, тэгвэл та нар хүссэн цагтаа биднээс тэднийг мэдээж авч болно. Бид та нарт тэднийг өгөхөд баярлах болно.
Эдүгээ 2-р бүлэг, 8-р ишлэл дээр бид өнөө орой эхэлж байна. Эдүгээ, бид өнгөрсөн шөнө Түүнийг юун дээр орхисон бэ? Тэр Николайтаныг үнэхээр үзэн ядсан. Тийм биз? Эдүгээ Бурхан юу хийдэг вэ? Бид юуны түрүүнд юу олж мэдсэн бэ? Есүс Христийн илчлэлт, Тэр хэн бэ, мөн Тэр юу вэ гэдэг нь. Эдүгээ бидний олж мэдэх дараагийн агуу зүйл бол, Тэр Өөрөөс нь бусад ямар нэгэн зүйлийг Өөрийн чуулганы дээр эрх бариулах ямар ч юмыг үзэн яддаг. Тэр бол атаархагч Бурхан. Би хэрхэн зогсоохыг хүснэ вэ ('учир нь бид энд ердөө дөрвөн ишлэлтэй л байна), жаахан нэг зүйлийг иш татахын тулд л. Сайн эш үзүүлэгч Самуелыг хэзээ санаж чадах вэ ... бүх Израйль бусад дэлхийтэй адил аашлахыг хүсэж байсан тэр үед? Та үүнийг санаж байна уу? Тэгээд эш үзүүлэгч тэдэнд хэлэхдээ, “Та нар буруу байна” гэсэн. Гэвч тэд филистчүүд шиг, мөн бусад шиг аашлахыг хүсэж байв. За, яг энэ нь анхны энэ чуулганы эрин үед болсон юм. Хүмүүс яагаад Бурханыг өөрсдийг нь удирдуулахыг хүсдэггүй нь сонин. Тэд дагахыг хүсдэг ... тэдэнд ямар нэг хүн хэрэгтэй. Израйль хамгийн том алдаагаа хийсэн нь .... Нигүүлсэл тэдэнд аль хэдийн эш үзүүлэгчийг (удирдагчийг) өгсөн, тэдэнд Хургыг эвлэрүүллийн төлөө өгсөн, тэдэнд тэнгэрээс хоол өгсөн, мөн нигүүлсэл тэдэнд өгч байсан бүх сайн сайхныг өгсөн; гэтэл ч, Египетээс гарсан нь 19 дээр тэд хууль хүссэн. Тэд теологийн докторуудыг бий болгож, мөн ямар нэг хүмүүсийг .... Түүнд бас өөрсдийн зүгээс оролцох ямар нэгэн зүйлтэй байхыг хүссэн.
Манай хүн өөрийг нь бүтээгч Бүтээгчийг ямагт мэхлэхээр оролддог бөгөөд өөрөө юу ч хийдэггүй, харин өөрийгөө л хөнөөдөг. Хэдэн Ням гарагийн өмнө би “Гибрид Шашин” талаар номлосон, яг тийм юм. Ямар нэг юмыг тааруулан үржүүлэхэд тэр нь хэзээ ч ... дууссан хэрэг. Тэр нь төгссөн. Дахин эргэж ирж чадахгүй. Гүү хэзээ ч дахин үржиж, өөр нэг гүү гаргаж чадахгүй, учир нь тэр гүү. Тэр бол эрлийз. Сайн эрдэнэ шиш—сайн эрлийз эрдэнэ шишээс сайн эрдэнэ шиш гаргаж авч чадахгүй. Тэр бүр ... магадгүй ургаж гарч ирнэ ... ер огт сайн биш. Та тэгж чадахгүй. Эрлийз болсон бүхэн сайн биш. Эрлийз шашин ч сайн биш. Бурхан юу гэж хэлснийг дээр нь юм нэмж оруулахыг, эсвэл Бурхан та нараар хийхийг хүсээгүй зүйлийг хийхийг оролдож л байвал, энэ нь эрлийз шашин юм. Энэ нь сайхан харагдаж магадгүй. Өө, эрлийз эрдэнэ шиш байгалийн эрдэнэ шишээс илүү гялалзаж харагдана. Хөгшин илжиг хоёр мориноос илүү их ажил хийж чадна. За, энэ бол.... Бидний бодож байгаа зүйл бол ажил биш шүү, ах дүүс ээ; энэ бол нигүүлсэл. Бид ажил үйлсээр биш, харин нигүүлслээр аврагдсан. Тэгэхээр энэ нь магадгүй.... Та нар энэ үгийг минь.... буруу ойлгохгүй гэж найдаж байна. Та нар дарамтын дор сууж байгаа, тэгэхээр би эндээс үүнийг мэдэрч байна, харж байна уу, учир нь энд Пресвитериан, Методист, бас бүх янзын хүмүүс байна. Бид үүнийг мэднэ. Тиймээс би үүнийг мэдэрч байна, мөн та нар хааяа жаахан тайвшрах хэрэгтэй, тэр ... сэгсрэлт шиг тийм юм ав.
Эдүгээ сонс. Гибрид бүхэн сайн биш. Та анхнаасаа Бурхан хэрхэн бүтээснийг тэр чигээр нь авах ёстой. Тэгвэл та жинхэнэ зүйлийг олж авна. Эдүгээ, тэгэхлээр Израйлийн энэ чуулган.... Тэд цааш явахад Бурхан тэднийг тэжээж, халамжилж, тэдний төлөө бүхнийг хийсэн байв. Тэгээд эцэст нь тэд Филистчүүд рүү, Аморичууд руу, өөр бусад руу хараад, “Бидэнд нэг хаан хэрэгтэй. Тэдэнд бидэнд байхгүй зүйл байна” гэж хэлжээ. Өнөөдөр хүмүүс яг тийм байдаг. Манай нэгэн ... эгч нар телевиз рүү хараад Глория Суонсон —эсвэл хэн ч бай, тийм эмэгтэйчүүдийн нэгэн— тодорхой нэг хувцастай байхыг хараад, тэгээд яг түүнтэй адилхан нэгийг авах хүртлээ тэсэж чаддаггүйг та харна уу. Хотын төвд ямар нэг эмэгтэйг хараад, “Өө, ямар хөөрхөн юм бэ?” гэж хэлдэг. Тэр юу өмсөж байгаагаар нь та юу хамаатай вэ? Хүмүүс ердөө л тийм байдаг. Би, “Энэ бол дүр эсгэх үе” гэж хэлсэн. Хэн нэгэн нөгөөг дүр эсгэн дуурайхыг хүсдэг. Та аваад үз.... Одоо Элвис Пресли маш олон болсон, би танд хэлье, түүнийг вагоноор ч овоолж чадахгүй, учир нь тэр алдартай болсон. Махан биеийн дүр эсгэлт.
Бид шашинд мөн адил зүйлийг үздэг. Би Мартин Лютерийн түүхийг уншиж байлаа. Түүхчдийн хэн нэг нь мэдэх бөгөөд тэд Лютер Ромын Католик Чуулганд эсэргүүцэл үзүүлж, түүнээс мултарч чадсан нь нууцлаг зүйл биш гэж хэлсэн; харин хамгийн агуу нууц нь түүний сэргэн мандлын дараа дагалдсан бүхий л фанатизмын дээр толгойгоо өндөрт өргөн барьж, мөн л Үгтэй үлдэж чадсан явдал байв. Тэр бол гайхамшиг, Бурхан түүнийг хэрхэн цэвэр бөгөөд шулуун байлгасныг харуулсан хэрэг.
Эдүгээ, тэгээд тэд энэ Самуэль дээр ирэв. Тэд, “Бидэнд хаан өгөөч” гэж хэлэв. Эзэн түүнд тэр санааг нь Тэр няцаасныг хэлсэн—яг энд байгууллагын хамт Түүний няцаасан шиг. Яг л Тэр үүнийг няцаасан шиг, Тэр байгууллагыг няцаадаг. Тэр организмд биш, харин байгууллагад л няцаалт үзүүлдэг. Организм бол бидэнд заавал хэрэгтэй. Харин байгууллага бол бидэнд хэрэггүй, учир нь тэр шугам татдаг. “Бид бол Тийм-нэгэн.” “Та Христэд итгэгч үү?” “Би Методист.” “Та Христэд итгэгч үү?” “Би Баптист.” Тэр нь хашаан дахь гахайгаас ч илүү юу ч гэсэн үг биш. Үүнд огт хамаагүй, огтхон ч биш. Христэд итгэгч.... Нэгэн шөнө би индэр дээр нэг охиноос, “Та Христэд итгэгч үү?” гэж асуусан. Тэр, “За, би танд ойлгуулъя, би орой бүр лаа асаадаг” гэж хэлсэн нь, тэр нь Христэд итгэгч байхад ямар ч хамаатай юм шиг байв. Өөр нэг хүн, “За, би америк хүн. Мэдээж” гэж хэлсэн. За, тэр нь ямар ч хамаагүй. Огтхон ч биш. Та бол өөр хаанчлалд харьяалагддаг учраас Христэд итгэгч мөн (тэр нь зөв), мөн та дээд орших өөр хаанчлалд байна.
Эдүгээ, Самуел юу хийв? Бурханы энд хийсэнтэй яг адил зүйлийг. Самуел Израйлийг цуглуулжээ. Тэрээр, “Эдүгээ, намайг сонс. Би та нараас нэг юм асуумаар байна. Миний та нарт хэлсэн ямар нэгэн зүйл нэг ч удаа худал байсан юм бий юу?” хэмээн өгүүлэв. “Би та нарын дунд Бурханы эш үзүүлэгч байна. Эзэний нэрээр та нарт хэлсэн минь биелээгүй нэг ч удаагийн тохиолдлыг надад хэл.” гэжээ. Самуел тэдэнд тэгж хэлсэн юм. Тэрээр, “Бурхан та нарыг тэжээж, та нарыг халамжилж, энэ бүхнийг үйлдээгүй гэж үү?” гэжээ. “Та нар бусад үндэстнүүд шиг аашлахыг оролдсоноор нүгэл үйлдэж байна.” “Өө” гэж тэрээр өгүүлэв, “Би та нараас өөр нэг юм асуумаар байна. Би та нараас нэг ч удаа мөнгө авч байсан уу? Би та нараас өргөл гуйж байсан уу? Эсвэл Эзэний нэрээр та нарт хэлсэн минь биелээгүй нэг ч үг байсан уу?” Тэд, “Үгүй, та манай мөнгийг хэзээ ч аваагүй. Энэ үнэн. Мөн та Эзэний нэрээр биелээгүй ямар ч зүйлийг бидэнд хэзээ ч хэлээгүй” гэв. Тэрээр, “Тэгвэл намайг сонс. Та нар бусдын үлгэрлэлийг дагахыг оролдсоноор нүгэл үйлдэж байна” гэжээ. Гэвч тэд ямар ч байсан хаан хүссэн; зөв байсан ч, буруу байсан ч хамаагүй. Тэд өөрсдийн санааг хэрэгжүүлэхийг хүссэн. Яг энэ нь Ефес дэх чуулган хийсэн зүйл мөн байв. Тэд Николайтанизмын сургаалыг авсан байлаа. Тэгээд үүнийг хийх үед, энэ нь харь шашин ба Христийн шашныг хамтад нь хувиргахын тулд яг дотор нь түлхэн оруулж, арван таван зуун жилийн Харанхуй Эрин Үеүдийг авчирсан. Лютер тэднийг гаргаж татан авах үед ... хэрэв хоёр дахь үеийн Лютеранчууд Ефест буцаж очсон тэдний хийсэнтэй яг адил зүйлийг хийгээгүй бол! Яг тийм.
Эдүгээ, хэрвээ та анзаарах юм бол, дэнлүүний сууринууд яг тэгж сууж байгаагүй. Тэд доороос ийм маягаар эхлээд, дээш гарч ирсэн. За, түүний зогсож байсан газраас хамгийн өндөр нь энэ энд байсан нь байлаа. Тэгээд Христэд итгэгч чанар аажмаар дарагдан бүдгэрч, тэр зогсож байсан газраас бид 4-р бүлэгт Түүнийг загалмайн хэлбэрээр харсантай адил ийм загалмайн хэлбэрээр урагшилсан. Энэ нь Түүний баруун гар байсан; тэр нь Түүний зүүн гар байсан. Эдүгээ, яг энд, Тэр энэ чуулган дээр, тэр чуулган дээр Өөрийн гараа тавьсан байв. Тэр Альфа ба Омега байсан бөгөөд мэдээж, тэдгээр хоёрын хооронд байсан бүх зүйл, бусад бүх үсэг ч мөн байсан. Гэвч Тэр ялангуяа “Альфа ба Омега” гэж айлдсан. Түүний толгой дээгүүр Солонго байжээ, энэ нь Түүний гэрээ байв.
Эдүгээ, хэрэв та анзаарах юм бол, Пентакостын гэрэл анх эхэлсэн газартаа аажмаар бөхөж дарлагдсан. Энэ хүмүүс, Иреней, Поликарп, бусад нь бүгд, өөрсдийн гэрчлэлээ цусаараа тамгалсан бөгөөд эцэстээ энэ нь Христийн шашныг хамгийн харанхуй өдрүүд рүү шахсан. Одоо, харагтун, эхний эрин үе — тэр агуу гүдгэрийн нөгөө талд гарч ирж буй нь — жаахан гэрэл, илүү гэрэл, дараа нь бүр илүү гэрэл байжээ. Тэр өдөр өөд ирж, дахин хэрхэн гялалзаж эхэлж байгааг харав уу? Эдүгээ энэ эрин үеийн төгсгөлд, энд энэ нь Лаодикийн, бүлээн ... болоод ирнэ гэж зөгнөгдсөн байна. Эдүгээ, энд байна. Яагаад гэвэл, хэрэв эндхийн энэ зүйл тэднийг үүнд хүргэсэн юм бол, яагаад бид доор Пентакостод тэрийг хүсэх гэж? Библид нэгэн араатан байх болно гэж айлдсаныг та нар мэднэ, тэгээд тэр нь Ромын папын засаглал гэдгийг бид мэднэ. Энэ бол яг зөв. Тэгээд тэд тэр араатанд дүрсийг бүтээнэ. Дүрс гэж юу вэ? Түүнтэй адилхан хийгдсэн зүйл. Тэр нь чуулгануудын холбоо бөгөөд Пентакост ч түүнд багтсан. Та урсгал чиглэлд харьяалагдахгүй бол хаалгаа нээлттэй байлгах чадашгүй үе ирнэ. Одоо энэ үнэн биш эсэхийг та хар. Тиймээс л бид үүнийг үхтэл нь цохиж байдаг. Тийм ээ, эрхэм ээ. Үүнээс ч илүүгээр, тэд чамайг тийм их шахах гэж оролдоно, эцэстээ ... тэр байгууллагын тэмдэг чам дээр байхгүй бол худалдаж ч чадахгүй, зарж ч чадахгүй. Энэ нь яг тийш нь авчирдаг,
яг тэр өдрийнх шиг яг тийм. Тэд тэднийг шатаасан, тэд.... Би тэр аренад зогсож байлаа, гладиаторууд суух ёстой тэр газарт дээш харах бүрдээ нялх хүүхэд шиг уйлдаг байсан, тэр хуучин аренад тэнд байсан тэдгээрийг хараад; мөн миний Христэд итгэгч ах дүү олон нь арслангуудын идэш болж, тэнд газарт тасчин хаягдсан, бас эмэгтэйчүүд, жижиг хүүхдүүд, тийм зүйлс байсныг мэднэ. Тэгээд би боддог, хэрэв тэд бүгд итгэл дотор доош орсон бол, би одоо тэднийг орхих уу? Үгүй, эрхэм ээ, ах минь! Бурхан минь, гэгээнтнүүдэд нэгэнт өгөгдсөн тэр итгэлийн төлөө, яг тэр л зүйлийн төлөө, ямар ч нэр хүндгүй байсан хамаагүй, намайг зогсох боломжтой болгооч!
Хэн нэгэн үргэлж “За....” гэж хэлэхийг хүсдэг. Удахгүй нэг хүн.... Өө, талбар дээр ажиллаж буй хичнээн агуу үйлчлэгчид над руу залгаж, “Ахлагч Бранхам, хэрэв та тэрийг болиулахгүй бол, бүх байгууллага таны эсрэг байна” гэж хэлсэн гээч. “Яагаад гэвэл,” гэж би хэлсэн, “эсэргүүцэхгүй нэг нь байна. Тэр нь тэнгэр дэх тэр л байна. Түүнийг л би хайж байна,” харж байна уу. Одоо, би ямар ч байгууллага доторх хүмүүсийг хайрладаг. Мэдээж. Гэвч Эзэний нэрээр би чамд хэлж байсан ямар нэгэн зүйл биелээгүй гэж үү? Бүх юм хэлэгдэж, зөв хийгдсэн үү? Би чамаас мөнгө гуйж байсан уу? Тэгвэл байгууллагуудаас хол бай. Та Христ дотор эрх чөлөөтэй бай. Ариун Сүнс чуулганы дотор үргэлж чөлөөтэй хөдөлж байг.
Асуудал нь зөвхөн энэ: энэ бүх жижиг ялгаануудыг өөрөөсөө холдуул — жижиг измүүдийг, бас ахан дүүсийнхээ талаар өөрт чинь төрдөг жаахан хачин мэдрэмжүүдийг, иймэрхүү зүйлсийг. Тэднийг сэгсэрч зайлуул. Хорслын ямар ч үндэс хэзээ ч чиний сүнсэнд орж ирэхэд бүү зөвшөөр. Хэрэв чи тэгвэл, тэр чамайг хожуулна. Зөв. Хайрыг хадгал. Хүмүүс чамайг хэчнээн их үзэн ядсан ч, чи тэднийг ямар ч байсан хайрла. Хэрэв чи тэгж чадахгүй бол, чамд ... тамга даруулаагүй байна. Чамд одоо ч нэг суларсан газар бий. Тиймээс буцаад ир, тэгээд түүнийг Христийн цусаар сайн бүрэн тамгалуул. Энэ нь чамайг хорслын бүх үндсээс ариусгана. Тийм.
Эдүгээ, хар даа, бид дахин оролдож байна. Пентакостын адислал 1906 оны орчим, тэнд нэг газар буусан юм. Энд өнөө орой бидэнтэй хамт сууж байгаа нэг үйлчлэгч бий, Төвдөөс ирсэн номлогч, нэгэн.... Би түүний өмнө байгаа учраас үүнийг хэлэхгүй байна. Тэр гэртээ явчихсангүй гэж найдаж байна. Тэр одоо ч энд байгаа гэж би бодож байна—би доош буухаасаа өмнө бидэнд жаахан үг хэлэх гэж байсан. Тэгээд тэр хүн Пентакостын эхлэлийг санаж байна. Тэнд ямар ч байгууллага байгаагүй. Хүн бүр бүхнээ хамтран эзэмшиж байв. Өө, яг тэр газар буруу алхам хийх нь ямар амархан бэ, мөн энэ нь оюунлаг хүнд ямар сайхан харагддаг вэ.
Хараач, Израйль тэнд эрэг дээр зогсоод хашхирч байхад тэд юу болж байгааг үл мэдэж байжээ. Одоо та, “Ийм төрлийн шашин бол ямар нэг шинэ зүйл” гэж хэлнэ. Яагаад гэвэл энэ бол байгаагаараа хамгийн эртний нь. Тийм ээ. Дэлхий хэзээ ч бүтээгдээгүй байхаас ч өмнө тэд хашхирч, Бурханыг магтаж байжээ. Бурхан тийнхүү айлдсан. Өглөөний одод хамтдаа дуулж, Бурханы хөвгүүд баярлан хашхирч байх үед Иов хаана байсан бэ гэж түүнээс асуу. Энэ нь дэлхий хэзээ ч бүтээгдээгүй байхаас өмнө байсан юм.
Харин одоо Израйлийг хар даа ... гайхамшгуудыг харсан байсан. Тэр бол Пентакостын эхэн үеийн Израйль, тэр өдрийн Пентакост байлаа. Тэд одоо Египетээс гаргагдан авч ирэгдсэн байв. Бурхан тэднийг ерөөж, янз бүрийн агуу тэмдэг, гайхамшгийг үзүүлж, тэднийг чөлөөлсөн байлаа. Тэд тэр эрэг дээр зогсоод, Пентакостын цуглаан хийсэн.... Тийм ээ, тэгсэн. Одоо сонс. Мосе Сүнсэн дотор дуулж, Мириам жижиг хүрэл бөмбөр авч эргийн дагуу гүйж, тэр хүрэл бөмбөрөө цохин, Сүнсэн дотор бүжиглэж, Израйлийн охид түүнийг даган, Сүнсэн дотор бүжиглэж байв. Хэрэв энэ Пентакостын цуглаан биш юм бол, би өөрийг огт харж байгаагүй юм байна! Тэдэнд амласан газар тэднээс дөчин жилийн өмнө байгааг тийм ч их итгэхгүй байжээ. Тэр нь ердөө дөчин милийн зайтай байсан боловч тэдэнд дөчин миль явахад дөчин жил хэрэгтэй болох байлаа. Энэ нь тэд буруу зүйлийг сонгосон учир юм. Тэд Ариун Сүнсээр — галын баганаар — өөрсдийг нь удирдуулж, цааш хөтлөн, тэднийг залж чиглүүлэхийн оронд хууль байхыг сонгосон юм. Тэд өөрсдөө ч бас нэг юм хийхийг хүссэн. Тэд зүгээр цааш явж, Ариун Сүнсээр удирдуулахын оронд тодорхой тахилч нар, тодорхой нэр нөлөөтэй хүмүүс, бас багахан теологитой байхыг хүссэн бөгөөд түүгээрээ маргаж болох байв. Тэд Сүнсэн дотор байсан. Бурхан бүхнийг бэлтгэсэн байлаа. Гэвч тэд түүнд өөрсдийн хийх нэгэн зүйлтэй байх ёстой байсан,
яг л эрлийзжүүлж байгаа мэт. Үхрийг орхи. Морийг орхи. Хоолыг орхи. Шинжлэх ухаан “Reader's Digest”-д, түүний нэг өгүүлэлд, хэрэв тэд хоолыг үргэлжлүүлэн эрлийзжүүлсээр байвал, хүмүүс түүнийг иднэ гэж мэдэгдсэн.... Тахианы адил. Тэд тэр ядуу тахиаг далавч ч үгүй, хөл ч үгүй болтол нь авчээ. Тэгээд өндөглөвөл, өөрийгөө үхтэл нь өндөглөдөг. Тэр зөвхөн нэг жил л амьдрах чадвартай. Мөн эд эс нь маш зөөлөн учир, бараг идэж ч болдоггүй. Харин хүмүүс түүнийг идэж байгаа нь хүмүүсийг гажуудуулж байна. Тэр бол зөв. Та нар АНУ-д нэг жилийн өмнөхөөс гомосексуалчууд дөчин хувиар өсөж байна гэдгийг мэдэх үү? Мөн шинжлэх ухаан эмэгтэйчүүдийн мөр улам өргөн, ташаа нь нарийсч, харин эрчүүдийн мөр нарийсаж, ташаа нь өргөсөж байна гэж мэдэгдэж байгааг та нар мэдэх үү? Та нар гажуудсан үр идэж байна. Та нар гажуудсан юмыг идэж байна. Таны бие байгалийн зүйлээр тэжээгдэж, цэцэглэн хөгжихөөр бүтээгдсэн атал, энэ нь юу хийж байна вэ? Энэ нь бүр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалийн явцыг өөрчилж, Холливуд, бүр манай засгийн газар, бүх зүйл гажуудсан хүмүүсээр дүүрэх хүртэл хүргэж байна. Тэд юу хийж байна вэ? Тэд өөрсдийн мэдлэгийн модоороо үүнийг өөрсөд дээрээ авчирч, өөрсдийгөө үхүүлж байна.
Эхлэл рүүгээ буц. Байгалийг дангаар нь орхи. Бурханыг дангаар нь орхи. Чуулганыг Ариун Сүнсэн дотор байлгаж, эдгээр бүх бишопууд, пап нар, бас элдэв сургаал номлолоос холд. Бидний эхэлсэн тэр газар луу буц. Буц. ...Есүс өнөөдөр яг ирэх байсан.... “Би методист хүн.” Тэр, “Энэ нь эхнээсээ тийм байсангүй” гэж хэлэх байжээ. “Би пресвитериан хүн.” “Энэ нь эхнээсээ тийм байсангүй.” Эхэндээ юу байсан бэ? Ариун Сүнсний баптисмын Пентакостын туршлага. Тэр л байдлаар энэ эхэлсэн. Гэвч, хар даа, бид үүнийг гажуудуулах ёстой болсон. Өө, энэ нь илүү гоёмсог харагдуулдаг. Тэгэлгүй яах вэ. Тэр бяцхан чуулган тэнд бүжиглэж, хашхирч, гудамжинд гарч байсан; хүмүүс тэдэн рүү чулуу шидэж, тэднийг шоолж, тиймэрхүү бүхнийг хийдэг байсан нь тийм ч гоё биш. Харин одоо бидэнд агуу магтаалын дуулал, Элч нарын итгэлийн тунхаг, мөн, өө, доктор Ph.D., LL, давхар L.D., тийм нэгэн, манай пасторт байна; тэр гарч ирээд, тугал шиг татвалзан, “Амен” гэж хэлээд, тэгж цааш явдаг, иймэрхүү бүх зүйлс байна. (Уучлаарай. Би тэгж хэлэх гэсэнгүй. Намайг өршөөгөөрэй. Би тэгж хэлэх гэсэнгүй, хар даа. Би тэгж гэсэнгүй. Энэ нь Бурханы үйлчлэгчид тохирохгүй.)
Гэвч, хар даа, тэр бүгд.... Энэ нь зүгээр л миний санаанд орж ирж байна, харж байна уу.) Гэвч зогсоод, тэгээд тэр мэт өөр өөр юмсыг бүгдийг хэлж, тэр ... та нар мэднэ шүү дээ, урьдчилан дадлага хий, гээд хэлэх, “Одоо, үгүй, чи тэгж зөв хэлэхгүй байна. Ах-х-х-мен.” Би Бурханы хүч бууж ирээд, зүгээр л орилж, хашхирч, Бурханыг магтан, ихэд баясч байдаг, сайн, хуучны Пентакостын цуглааныг дуртай. Тэр бол Сүнс хүмүүсийг ингэж эзэмдсэн арга зам. Гэвч одоо бараг “Амен” гэж сонсохоо больжээ; энэ нь “Ах-мен” болж. Харин бидний хүрсэн газар нь энэ шүү дээ, харж байна уу—эдгээр байгууллагууд, ийм хатуу болчихсон.
Одоо түүнтэй холбогдсон эш үзүүллэг байсан уу? Та нар Паулын өнгөрсөн шөнө хэлсэн эш үзүүллэгийг санаж байна уу? “Миний явсны дараа догшин чононууд та нарын дунд орж ирнэ гэдгийг би мэднэ. Бас энд, яг та нарын өөрсдийн чуулганд, та нарын өөрсдийн зэрэглэлийн хүмүүс (тэр Ромын Католик Чуулган, дээдлэн гарч ирж буй) та нарын дунд босож, шавь нарыг өөрсдийнхөө араас татан авч одох болно.” Паулын “чононууд” гэдэг нь бидний олж мэдэхэд Николайчууд болдог. Ариун Сүнс эш үзүүлэгчээр дамжин дахин ярьж буйг сонсоорой. “Сүүлчийн өдрүүдэд аюултай цаг үе ирнэ, учир нь хүмүүс өөрсдийнхөө л дур сонирхлын хайрлагчид болно.” “Би доктор тийм тийм. Одоо надад энэ тухай юу ч бүү хэл.” “Би ПРЕСБИТЕРИАН гэдгээ танд ойлгуулъя. Халлелуя!” Эсвэл, “Би Пентакост хүн.” Хэрэв та уг чанараараа Пентакост биш бол үүнд ямар ялгаа байна вэ?—түүний туршлага, хар даа. Тийм ээ, ноёнтоо. “Би Ассамблейд харьяалагддаг.” “Би Бурханы Чуулганд харьяалагддаг.” Энэ нь Бурханд ямар ялгаа хийх вэ? Та дээрх хаанчлалд харьяалагдах ёстой, хар даа. Тийм ээ, тийм.
Одоо та энэ бүхнийг харж байна—зүгээр л баясгалангийн бөөгнөрөл. Одоо, тэд омог бардам, ихэрхэг, Бурханыг хайрлагчаас илүү таашаалыг хайрлагчид болно гэж хэлсэн. Өө, сайн телевизийн хөтөлбөр байвал тэд ням гаргийн орой чуулганд явж чадахгүй. Өө, минь! Үргэлж ... бүр чуулганууд бөмбөгийн багтай, шөлний зоогтой, крикетийн үдэшлэгтэй, мөн “Бурханыг хайрлагчаас илүү таашаалыг хайрлагчид, эвлэршгүй, гүтгэгч, биеэ барьдаггүй, бас сайн хүмүүсийг жигшигчид” гэжээ. Эдгээр нь тэднийг жигшиж байгаа юм, харж байна уу. Эдгээр нь тэднийг жигшиж, тэднийг шахан гаргаж байна—сайн хүмүүсийг жигшигчид. Өө, та “Тэд коммунистууд юм, ах минь” гэж хэлнэ. Өө, үгүй. Үгүй, үгүй.
“Өөрийгөө ихэд бардамнасан, их зан гаргасан, Бурханыг хайрлахаас илүү таашаалд дурлагчид, хэлэлцээрийг зөрчигчид, хуурамч буруутгагчид, биеэ барьж чаддаггүй, сайн хүмүүсийг жигшигчид, нэг хэлбэртэй [урсгал чиглэлийн туршлага, үзнэ үү], бурханлаг байдлын нэг хэлбэртэй боловч түүний хүчийг үгүйсгэдэг.” Энэ өдөрт энэ нь юу байх вэ, үзнэ үү? “Бурханлаг байдлын нэг хэлбэртэй байх.” Ням гарагт чадах чинээгээрээ сүсэглэн чуулганд очно; тэгээд нямын үдээс хойш шорт өмсөж, хашаагаа хадаад, Oertel's 92-ыг гаргаж ууна. Тэгээд пастор гадагш гарч тамхи татчихаад, эргээд орж ирнэ. Өө. “Бурханлаг байдлын нэг хэлбэртэй,” “За, пастор оо, тэнд нэг чуулган байна. Тэр газар тэр эмэгтэй саяхан нэг....-ээс эдгэрсэн гэж надад хэлсэн.” “Тэр чинь утгагүй. Гайхамшгийн өдрүүд өнгөрсөн.” “За, та мэдэх үү? Өчигдөр орой би нэг жижигхэн чуулганд, тэр буланд байдаг жижигхэн номлолын газарт очсон. Тэнд нэг хүн босоод ямар нэг юм ярьж байсан, jab....” “Өө хонгор минь, чи тиймэрхүү газраар хэзээ ч бүү эргэлд. Тэд чинь галзуу ноход. Ай даа! Тэрэнтэй бүү оролц. Тэд чинь ариун шуугигчид. Чи хэзээ ч бүү....”
“Бурхантай төстэй дүртэй байж, харин түүнийхээ хүчийг үгүйсгэдэг; тийм хүмүүсээс зай барь. Учир нь тэд бол гэрээс гэрт явж, янз бүрийн хүсэлд төөрөгдөн хөтлөгдсөн мунхаг эмэгтэйчүүдийг дагуулан, хэзээ ч суралцаж чадахгүй, эсвэл үнэн мэдлэгт хэзээ ч хүрч чаддаггүй тийм төрөл юм.” Яг зөв шүү. Тэнд байна. Эмэгтэйчүүдийн туслах нийгэмлэг, энэ нийгэмлэг, тэр.... Ядуу чуулган тийм олон нийгэмлэгтэй болсон тул бүр сайн мэдээг ч цаашид номлож чадахгүй байна. Пастор хорин минутаас илүү номлож чадахгүй, тэгээд тэр үед өөр зүйл ярих хэрэгтэй болдог, харж байна уу. Хэрэв тэгэхгүй бол диакон зөвлөл нь түүнтэй уулзана. Тийм ээ, эрхэм ээ. Өө, ах аа, өнөөдөр сайн пасторт юу хийх хэрэгтэй байна вэ? Зүгээр л чадах хэрээрээ хамгийн сайнаараа хийх, ил гарч суугаад тэдний хүссэн газраар мөчрүүдийг огтлох, үртэс нь хүссэн газраа унахыг нь орхих, тэгээд түүнийг тийш нь шидээд байх. Тэр л бүх юм. Тийм ээ, эрхэм ээ. Тийм шүү. Хэнийг ч бүү өршөө. Зүгээр л Үгийг номло, тэгээд түүнтэйгээ яг хамт бай. Зүгээр л тасралтгүй цохиж бай. Хэрэв тэд чамайг шоронд хийвэл, шоронд номло. Хэрэв тэд чамайг өөр хаа нэгтээ хийвэл, хаа ч очсон номло. Зүгээр л үргэлжлүүлэн яваад, номлоод бай. Тийм шүү. Одоо, яг ийм зүйл болсон. Харж байна уу. Тэд чамайг дарангуйлж, дараад байж байна.
Эдүгээ бид Смирнагийн Эрин Үе рүү орж байна. 8-р ишлэл: ...Смирнагийн чуулганы элчид бич; Үхсэн боловч амьд байгаа, эхний ба эцсийн Нэгэн ингэж айлдаж байна; Би та нарын анхаарахыг хүсэж байна. Тэрээр чуулганы нэг эрин үед Өөрийгөө танилцуулах бүртээ, Өөрийн бурханлаг чанарын ямар нэг зүйлийг урагш тавьдаг. Энэ нь Тэр чуулганд мэдүүлэхийг хичээдэг хамгийн эхний зүйл юм. Энэ бол Түүний бурханлаг чанар. Тэр бол Бурхан. Энд эргэн тойронд байсан тэр агуу асуудлыг та нар харж байна уу? Ириней ба тэд юуны тухай маргалдаж байв? Тэд Бурхан гурван космикт байдаг, Бурхан гурван хүний дүрд байдаг, Бурхан энэ дотор байдаг гэж хэлэхийг оролдсон.... Тэр, “Тийм юм огт байхгүй. Энэ бол нэг оршихуйн цол хэргэмүүд юм. Тэр нь бүхнийг чадагч Бурхан билээ” гэж хэлсэн. Тийм ээ. Тэгэхээр та нар .... Тэд үргэлж тийм байсан. Энд эхэндээ Бурхан Өөрийн нэгэн бурханлаг чанарыг танилцуулж байна. Харж байна уу, Тэр эхлээд энд, “Би бол байсан, байгаа, мөн ирэх Тэр. Би бол Бүхнийг Чадагч” гэж Өөрийгөө танилцуулж байна. Энд Тэр яг одоо Смирнагийн эрин үеэс шууд эхэлж байна.
Эдүгээ Түүнийг сонс. ...Смирнагийн чуулганы элчид [мөн бид үүнийг Иреней гэж итгэдэг] бичигтүн; Эдгээрийг айлдаж буй Нэгдүгээр ба Сүүлчийн Нэгэн [Хараач, Өөрийгөө ийн танилцуулсан, “Би Бурхан байна, одоо, энэ чуулганы эрин үед. Энд дөрөв юм уу таван өөр бурхад надад хэрэггүй. Би Бурхан,” хар даа. Тийм л байна.], үхсэн боловч амьд байгаа;... Амен. Эдүгээ, энэ бол оршил. Эдүгээ, Смирна гэдэг нь “гашуун байдал” гэсэн утгатай бөгөөд “мирра” гэдэг үгнээс гаралтай. Анхны чуулган нь Ефесийн чуулган байсан бөгөөд анхны хайраа алдсан байжээ. Мөн энэ чуулганд тэдний дотор гашуун байдлын үндэс гарч эхэлсэн, учир нь энэ чуулган—гол чуулган, том хэсэг, тэдний олонх нь—чуулган дотор Ариун Сүнсний засаглалыг үргэлж эсэргүүцэн довтолсоор байсан бөгөөд тэд өөрсдөө засаглахыг хүссэн. Тэд тахилчийн шатлал тогтоохыг хүссэн. Тэд Хуучин Гэрээний хүмүүсийн хийдэг шиг аяглахыг хүссэн. Тэдэнд тахилч нар хэрэгтэй байсан. Тэнд байсан харийн бурхад бол.... Тэд хөрвөсөн газартаа Юпитерын тахилч нар, Венерийн тахилч нар, гэх мэт байсан. Тэд тэрхүү ижил зүйлсийг авчирч, эдгээр эрчүүдийг.... болгохыг хүссэн. Хараач, эхнээсээ л бүх юм харийн шүтээн байсан. Бүх харь үндэстнүүд ийм тахилч нар, тиймэрхүү зүйлстэй байдаг. Харин амьд Бурханы чуулганы хувьд энэ нь тэдэнд харь зүйл. Христ бол бидний тахилч, бидний дээд Тахилч. Бидэнд дээд Тахилч бий, мөн бидний хооллодог ширээ ч бий.
Эдүгээ энэ чуулганд гашуунгийн үндэс соёолж эхэлсэн байв. Яагаад? Энэ нь Ариун Сүнстэй үргэлжлүүлэн явахыг хүсэж байсан хүмүүстэй гашуун байснаас болсон. Хайр нь алдарч, тэд үүнийг итгэлийн тунхаг ба урсгал чиглэлүүдээр солихыг оролдож, Ариун Сүнсний удирдлагаас холдож байлаа. Үүнийг бодоод үз дээ! Тиймээс тэдний дотор гашуун байдал байсан юм. За, тэгье. Эдүгээ, эхний чуулганд гашуун байдал шургалан орж эхэлсэн. Хоёр дахь чуулганд арай илүү оржээ. Эцэст нь тэр нь яг дотогш нь шургалан орсон, учир нь тэд илүү сайн чуулган байгуулаж байна гэж бодож байсан юм. Тэд өөрсдийгөө тийнхүү бодож байв. Тэнд л тэд эрхэмсэг нэгэн зүйлийг олж авсан байлаа. Агуу Ромын хүмүүс орж ирж чадна. Яагаад? Тэдэнд пап байв. Тэдэнд агуу эрдэмтэн лам нар, кардиналууд, мөн тиймэрхүү хүмүүс байлаа. Тэд сайхан хувцаслажээ. Тэд өөрт байсан бүх шуугиан ба бусад бүхнээс холдож, тун нам гүм болсон нь — тэд үхэж байсныг харуулж байв. Тэд үхэж байв. Ингээд тэд эрхэмсэг болж, илүү сайн биеийг бүрдүүлсэн. Энд эхний зүйл нь, тэд бүхэл хэрэгийг нэгэн том сүмийн урсгал чиглэл дотор — Ромын бүх нийтийн чуулган, Харанхуй Эрин Үе дэх Ромын Католик Чуулган дотор — авчирсан байлаа. За тэгээд, тэдэнд нэр хүндтэй албан тушаалтнууд байж, тэдэнд анги давхарга байсан юм.
Өө, энэ нь тэд гудамжинд ил гарч зогсож, хонь арьс ба ямаан арьс өмсөхөөс, мөн ядуу зүдүү байхаас, бас хөрөөдөж хоёрлуулснаас, бас элэг доог болж, шоолуулснаас хамаагүй илүү үзэсгэлэнтэй байсан юм; Паул Еврей номын 11-р бүлэгт хэлсэнчлэн. Яах вэ, энэ хээ угалзтай, урт нөмрөгтэй, бүгдээрээ банзал мэт дотуур хувцастай энэ том том, сайхан чуулган, тэдний өмсдөг тэр бүх бусад зүйлтэйгээ үнэхээр сүр жавхлантай харагдаж байлаа: Эцэг, Эрхэм, Доктор, Тэр нэгэн Эцэг. Өө, ямар вэ! Тэд тэнд жинхэнэ сүрийг ч гаргаж болох байжээ. Гэвч та харж байна уу, энэ нь эрлийз зүйл байсан. Эрлийз. Харна уу, түүнд ямар ч амь байсангүй. Тэгээд тэр дахин буцаж чадахгүй. Тийм учраас тэд хэзээ ч өндийдөггүй. Лютерийн сэргэн мандал дахин хэзээ ч өндийж байгаагүй. Уеслигийн сэргэн мандал дахин хэзээ ч өндийж байгаагүй. Назарены сэргэн мандал дахин өндийж байгаагүй. Пентакостын сэргэн мандал ч мөн дахин өндийхгүй. Яагаад вэ? Учир нь та үүнийг устгасан. Та үүнийг ертөнцтэй, Николаитанизмын санаатай эрлийзжүүлсэн; Ариун Сүнсийг Өөрийнхөөрөө ажиллахыг зөвшөөрөөгүй. Тийм ээ. Та чуулганыг эрлийзжүүлсэн, тэгээд тэр өөрийгөө дахин үржүүлж чадахгүй. Дахин үржүүлэхэд та илүү олон Методистуудыг олж авна; Баптистууд дахин үржвэл, илүү олон Баптистуудыг олж авна; Католикчууд дахин үржвэл, илүү олон Католикчуудыг олж авна. Чихнээс цувуулж хаяж буй тэр л зүйлийг та авна. Гэвч би танд нэг зүйлийг хэлье. Ариун Сүнс буцаж ирэхэд, Тэр шинэ төрөлт ба шинэ амийг, хөрвөлтийг авчирдаг. Сүнсний баптисм чуулганыг өөрт нь дахин авчирч; амийг дахин түүнд тавьдаг. Эрлийз эрдэнэ шишид амь байдаггүй. Түүнд байгаа амь нь бараг бүрэн сорогдон гарсан байдаг. Одоо бид тэнд тэр Харанхуй Эрин Үед үүнийг авдаг. Чамд юу багахан байна, түүнийгээ барьж байгтун гэж Тэр хэлсэн. Тэд үүнийг бараг шахаж гаргасан байжээ. Одоо, гэвч тэр дахин өөрийгөө үржүүлэхгүй. Одоо,
харин Есүс Христийн бие нь биш—байгууллага биш юм. Есүс Христийн бие бол нууцлаг бие юм. Энэ бол Есүс Христ энэ хаанчлалын Хаан нь болж, энэ хаанчлалд тогтоогдсон сүнслэг хаанчлал бөгөөд Тэр энэ хаанчлалд аялагчдын төлөө тахил өргөх Дээд Тахилч мөн. Тэр бол эш үзүүлэгч, Үг мөн; энэ хаанчлал дотор үнэнг номлож, Бурханы гэрлийг авчирдаг. Тэгээд Тэр энэ хаанчлалд эш үзүүлэгч, тахилч, хаан гурав бүгд мөн. Тэгээд бид энэ хаанчлалд яаж ордог вэ? Урсгал чиглэлээр үү? Захидлаар уу? Гар барилтаар уу? Харин “нэг Сүнсээр бид бүгд нэг бие дотор баптисм хүртсэн” бөгөөд энэ нь Есүс Христийн нууцлаг бие юм. Тэгээд бид тийш усан баптисмаар биш, цацалтаар биш, асгалтаар биш, ямар ч төрлийн усан баптисмаар биш ордог. Харин нэг Сүнсээр, Ариун Сүнсээр бид бүгд нэг бие дотор баптисм хүртдэг (1 Коринт 12). Тийм ээ, бид энэ бие дотор нэг Сүнс, Ариун Сүнсээр баптисм хүртдэг. Тэгээд бид Христээс өөр юунд ч харьяалагддаггүй. Та бол Христийнх. Энэ бол бий болсон Бурханы нууцлаг хаанчлал бөгөөд бид Ариун Сүнсний баптисмаар тийш ордог. Би үүнд дуртай.
Бараг хаа сайгүй хүмүүс байна, Тэдний зүрх бүгд галд дүрэлзэн байна, Пентакост дээр буусан галтай, Тэр нь тэднийг цэвэрлэж, ариусгасан; Өө, одоо энэ нь миний зүрхэнд шатаж байна, Өө, Түүний нэр алдар байх болтугай! Би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа маш их баяртай байна. Би тэдний нэг нь, би тэдний нэг нь. Би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа маш их баяртай байна, Халлелуяа! Тэдний нэг нь, би тэдний нэг нь. Одоо би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа маш их баяртай байна. Хэдийгээр эдгээр хүмүүс [D.D.D., Ph.D, see] ... болохыг сураагүй байж болох ч ... болохыг сураагүй байж болох ч, Эсвэл дэлхийн алдар нэрээр сайрхахгүй байж болох ч, Тэд бүгд Пентакостоо хүлээн авсан, Есүсийн нэрээр баптисм хүртсэн; Тэгээд тэд одоо, алс холоос ч, ойроос ч, Түүний хүч чадал өнөө ч адилхан хэвээр гэдгийг ярьж байна. Би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа маш их баяртай байна. Та баяртай биш гэж үү? Тийм ээ, эрхэм ээ, тэдний нэг нь л. Өөр юу ч биш.
Би Мемфисээр доош алхаж явснаа санаж байна. Тэр жижигхэн настай өнгөт арьст эмэгтэй, толгойгоо тийш нь бөхийлгөсөн байлаа, тэр “Өглөөний мэнд, пастор оо” гэж хэлэв. Би, “Намайг пастор гэдгийг та яаж мэдэв?” гэж хэллээ. Тэр, “Эзэн надад нэг пастор гудамжаар доош ирж явна, шаргал малгай өмссөн, чемодан барьсан байна гэж хэлсэн” гэв. “Би таныг ирж явахыг хармагцаа та мөн байна гэдгийг мэдсэн” гэсэн, харж байна уу. Өө, тэр тэдний нэг нь байсан. Тийм ээ. Өө, Бурхан ямар сайн билээ.
Эдүгээ би ямар нэгэн зүйлд итгэж байна.... [Ахлагч Бранхам түүнд өгсөн тэмдэглэлийг уншив:] “Бедфордоос ирсэн, ням гарагийн орой та залбирсан жаахан охин яг одоо нас барсан бололтой. Энэ нь байж болохгүй.... Залбирч өгнө үү.” Ням гарагийн орой энд тэдний төлөө залбирсан Бедфордоос ирсэн жаахан охин яг одоо нас барсан гэж тэд хэлжээ. Залбирцгаая. Эзэн Есүс, ямар нэгэн байдлаар, ямар нэгэн арга замаар, Эзэн минь, бидний залбирал тэр хүүхдийн төлөө хүрэх болтугай хэмээн би залбирч байна. Бид тэр жаахан охиныг Танд даатгаж байна, бидний Эцэг Бурхан. Тэгээд бид энд байсан, тэр жаахан охины төлөө залбирч, залбирал гуйж байсан тэр хүмүүсийг бодож байна. Эцэг Бурхан минь, энэ мэдээ тийм биш байгаасай хэмээн би Танаас гуйж байна, Эцэг минь. Бид мэдэхгүй. Гэвч Та өршөөл үзүүлж, хүч чадал өгч, тэр жаахан охиныг босгон, Бурханы алдрын төлөө амьдруулна уу хэмээн би залбирч байна. Есүс Христийн нэрээр бид үүнийг гуйж байна. Амен. Эзэн Есүс Өөрийн ерөөлүүдийг нэмж соёрхог.
Эдүгээ, чуулган.... Эдүгээ, чуулганы нэр нь түүний зан чанарын мөн чанартай холбогддог. Смирна гэдэг нь “гашуун” гэсэн утгатайг та анзаарсан уу? Мөн та харж байна уу, чуулган бүрийн, одоо, чуулганы нэр нь чуулганы зан чанартай ямар нэгэн холбоотой байдаг. Би энд ямар нэгэн зүйл хэлж болох ч, та нар намайг буруугаар ойлгох вий гэж би тэгж хэлэхгүй нь дээр, харна уу. Таны нэр ч бас тэгдэг. Та үүнийг мэдэхгүй байж магадгүй, гэвч тийм ээ. Өө, тийм. Та одоо, “Энэ бол тоон бэлгэдэл” гэж хэлнэ. Үгүй, тийм биш. Иаков төрөхөд түүнийг Иаков гэж дуудсан нь “халдагч” гэсэн утгатай байв. Харин тэр тэнгэр элчтэй ноцолдоход Бурхан түүний нэрийг Израйль, “ханхүү” болгон өөрчилсөн. Тийм биз? Саул бол Тарсын Саул, ёрын хүн байсан. Харин тэр Есүст ирэхэд түүнийг Паул гэж дуудсан. Симоны нэр Симон байсан. Тэр Есүст ирэхэд түүнийг Петр, “жижиг чулуу” гэж дуудсан. Өө, тийм шүү, ноёнтоон. Таны нэр таны юу.... гэдгийг холбодог. Энэ нь таны зан чанарт сэтгэгдэл төрүүлдэг.
И энэ чуулганыг Смирна гэж нэрлэсэн, учир нь тэр үхэж байв. Смирна гэдэг нь гашуун гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл гашуун үндэс дээш гарч ирээд, түүнийг боомилж байлаа. Тэр мирр рүү чиглэсэн замдаа байсан. Тэд биеийг юугаар тосолдог вэ—мирр, харна уу. Байж ... мирр ба гүгэл бол тос юм. Миррийг тэдгээрийг балзамлаж байсны дараа үхэгсдийн биеийг тослоход, мөн түүнчлэн хэрэглэдэг. Үхэлтэй холбоотой бөгөөд чуулган үхэж байв. Мөн, өө, өнөөдөр, анд нөхөд минь, хэдэн жилийн өмнө амьтай байсан тэр аугаа Пентакостын хөдөлгөөн ... та нар харж чадахгүй байна уу? Одоо үүнийг миррээр тослож байгааг харж чадахгүй байна уу? Энэ эндэх чуулганд байсан тэр л тос энэ доорх дээр ч тас хийтэл бууж ирээд, үхэж буй энэ нэгийг тосолж байна, учир нь тэд сүмийн шатлалын даавуунд буцан орж, цагаан нөмрөгт ариун хүмүүсээ тайлж байна! Тэнд зогсож байсан тэр бяцхан хүмүүс.... Жинхэнэ Ариун Сүнс хэлээр ярьж, Бурханыг илэрхийлж байсан. Ах минь, тэд үнэнч байсан, өө, нэг ярдын өргөн ноос шиг байв. Тэд туйлын жинхэнэ байлаа. Та тэдэнд хаана ч итгэж болохоор байв. Харин одоо та юунд, хэнд итгэхээ мэдэхгүй байна, харна уу. Ямар нэгэн зүйл болсон байна. Ямар нэгэн зүйл болсон байна. Энэ юу вэ? Тэд гашуунаар тослогдож байна, дээш гарч байна. Нэг....
Үүнийг юу үүсгэсэн бэ? Нэг нь орж ирсэн.... Нэг чуулган байсан ... эхнийх нь Ерөнхий Зөвлөл байсан. Тэгээд тэд үүнийг Бурханы Чуулганууд гэж нэрлэсэн. Бурханы Чуулгануудаас Бурханы Чуулган гарч ирсэн. Бурханы Чуулганаас.... Тэгээд тэд харж эхлээд, “Та нар Бурханы Чуулганууд байна” гэж хэлдэг болсон. Нөгөө нь, “Та нар Бурханы Чуулган байна” гэж хэлдэг. Тэгээд үүнээс Нэгдсэн Пентакостын Чуулган гарч ирсэн, нэг асуудлын дээр. Тэгээд, эхний зүйл нь та нар юу мэдэж байна вэ гэхээр, гэрлийг хүлээн авч, түүн дотор алхахын оронд, тэд өөрсдийгөө байгууллага болгосоор тэд гэрлийг хүлээн авч чадахааргүй болсон. Одоо, Бурханы Чуулганд Эцэг, Хүү, Ариун Сүнсийн оронд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг авчирсан үед тэд аль хэдийн өөрсдийгөө бат бэх суурилуулчихсан байсан тул түүнийг өөрчилж чадахааргүй байв. Тэгсэн атлаа тэд энэ нь үнэн гэдгийг мэддэг. Энэ нь Бичвэрийн дагуу зөв биш гэдгийг тэдний хэн нэгнээр нь ч нотлуул гэж би тэдэнд сорьж байна. Энэ бол туйлын үнэн. Гэвч тэд юу хийж чадах вэ? Тэд чадахгүй. Харна уу, тэгвэл тэд өөрсдийн итгэл үнэмшлээ нураах болно. Тэд чадахгүй....
Тэгээд Нэгэнлэгүүд юу хийсэн бэ? Үүнийг хүлээн авч, цааш явахын оронд тэд хөшүүн болсон. “Бурхан үүрд магтагдаг. Бид гэрэлтэй, харин та нар тийм биш. Бид бол....” Тэд юу хийсэн бэ? Тэд үүнийг байгууллага болгосон. Та Бурханыг байгууллага болгож чадахгүй. Библид Бурхан хэлбэргүй ч гэж байдаг. Үгүй, Бурханд ямар ч албан хэлбэр гэж байдаггүй. Тэгээд чуулганууд Түүнийг байгууллага болгохыг, өөрсдийнхийгөө жинхэнэ чуулган болгохыг оролдсон. Харин дараа нь Нэгэнлэгүүд гарч ирээд, өөрсдийнхөө зүйлийг байгууллага болгохыг оролдсон. Тэдэнд илүү их гэрэл байсан. Тэгвэл тэд юу хийсэн бэ? Тэд үүнийг өөрсдийн хувиа хичээсэн, гашуун байдлаар хийсэн замаараа унтраасан. Давс ба амтлаг зөөлөн сэтгэлээр тараахын оронд тэд нөгөөтэйгөө нөхөрлөлөө таслахыг оролдсон — түүнтэй ямар ч хамаагүй болгосон — тэгээд л энэ нь болсон. Тэгээд бүх зүйл цааш хөвөрсөн. Төд удалгүй өөр нэг нь гарч ирсэн. Тэдэнд энэ ... байсан бөгөөд одоо тэд задарчээ. Нэг нь, “Тэр цагаан морьтой ирж байна” гэжээ. Нөгөө нь, “Цагаан үүлэн дээр ирж байна” гэжээ. “Бурхан үүрд магтагдаг, би энд өөртөө байгууллага эхлүүлье.” Тэдний яаж хийдгийг харж байна уу? Энэ нь мирра мэт тослолтыг тараасан. Энэ юу хийсэн бэ? Ахан дүүсийн холбоог хаасан.
Олон эмэгтэй, эрэгтэй хүн өнөө орой Бурханы Чуулганы дотор ирж, энэ нь Бурханы үнэн гэдгийг мэдсээр атал, Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг хүсдэг. Тэд тэгвэл чуулганаас хөөгдөх байсан. Мөн олон Нэгэн үзэлтэн, эсвэл.... Одоо, би Нэгэн үзэлтэн биш. Тэдний хийдэг шиг Нэгэн үзэлтэнд би итгэдэггүй. Би Есүст тэднийх шиг итгэдэггүй.... Тэд, “Есүс.” гэж хэлнэ. Есүс маш олон бий. Энэ бол Эзэн Есүс Христ. Тийм ээ. Одоо, би тэднийхээс өөр гэж итгэдэг. Тэд Есүсийн нэрээр баптисм хүртээхийг дахин төрөлтөд зориулсан гэж үздэг; тэр баптисм—дахин төрөлт—нь таны усан баптисмын төлөө Христийг танд авчирдаг гэж үздэг. Би үүнд итгэдэггүй. Дахин төрөлт нь Есүс Христийн цусаар дамжин, Ариун Сүнсээр ирдэг гэж би итгэдэг. Тийм ээ. Баптисм бол аль хэдийн хийгдсэн доторх төрөлтийн ажлын зөвхөн гадаад үйлдэл юм, харж байна уу. Тиймээс би үүнтэй санал нийлдэггүй. Тэр нь зүгээр. Гэвч тэд бүгд миний ахан дүүс юм.
Би анх Баптист номлогч болж эхлэхдээ тэд хүрч ирээд, “Ах Бранхам аа, та наашаа ирэх үү? Бид үүнийг авсан шүү” гэдэг байлаа. “Бид үүнийг энд авсан шүү.” Би хэллээ, “Та хоёул биш. Би яг хоёр бүлгийн дунд зогсоод, 'Бид ах дүүс' гэж хэлдэг, юу ч хамаагүй.” Нэгэн хүн санал зөрөхөд надад ер огт хамаагүй. Тэр нь надад өчүүхэн ч ялгаа гаргахгүй. Тэр одоо ч миний ах хэвээрээ. Надад алимны бялуунд дуртай нэг ах бий. Би интоорын бялууг хамгийн ихээр таашаадаг, гэвч би түүнтэй нөхөрлөлөө таслахгүй. Тэр өөрийн алимны бялуугаа идэж болно, харин би өөрийн интоорын бялуугаа иднэ. Бас би өөрийнх дээр “тугалын шүлс” нэмж тавьдаг. Хэрэв түүнд тэр нь таалагдахгүй бол, за яах вэ, тэр авч болно. Та тэр ... дээр нь тавьдаг тэр хөөсөрсөн зүйлийг мэднэ биз дээ? Та нар мэднэ шүү—цөцгий. Надад таалагддаг. Одоо идэхэд жаахан хөгширсөн ч гэлээ, энэ бол ... гэвч надад тийм л таалагддаг. Хэрэв түүнд таалагдахгүй бол, тэр заавал идэх албагүй. Яах вэ дээ, зүгээр. Би өөрийнхөө юмыг иднэ. Гэвч тэр одоо ч миний ах хэвээрээ. Тийм ээ. Тиймээс надад тэр таалагддаг. Надад нөхөрлөл таалагддаг. Харин бид ийм байдлаар шугам татаж, “Үгүй. Энэ бол бидний урсгал чиглэл” гээд, хажуугийн хүн рүү гараа сунгаж ч гар барихгүй, “Бурхан ивээг, ах аа” гэж хэлэхгүй бол, миний минь! Тэр үед л та нөхөрлөлийг нэрлэдэг. Хэрэв тэгэхгүй бол, яг тэр Смирнагийнх шиг гашуун язгууртай болж, та мөн адил зүйлийг бий болгоно. За тэгье. Тэгэхээр тэдний нэр гашуун байсан.
Николайтанизм тэднийг Харанхуй Эрин Үеүд хүртэл улам бүр дарамтлан дарж байлаа. Лютерийн эрин үе нигүүлслийн эхний алхмыг авчирсан. Багахан гэрэл гялалзаж эхлэв. Тэгээд цааш гарч ирэв.... Үүний дараа Иохан Уесли ариусгалын хамт гарч ирж, арай илүү тодорсон. Тэгээд Пентакостчуудтай хамт Ариун Сүнсний баптисм ирж, эцгүүдийн итгэлийг дахин сэргээсэн. Гэвч тэд үүнийг тийм хэвээр барьж чадсангүй. Иймээс тэд үүнийг байгууллага болгох ёстой болсон бөгөөд тэгээд тэд дахин яг Николайтанизм руу буцаж эхэлсэн—Бичвэр тэднийг тэгнэ гэж яг үнэндээ хэлсэн билээ.
Эдүгээ, би энд анхааралтай байх хэрэгтэй, эс бөгөөс надад хэтэрхий их цаг зарцуулагдана. 2-р ишлэл рүү, эсвэл ... тэр нь 9-р ишлэл байх байсан. За. Одоо хавчлага, 9-р ишлэл: Би чиний үйлсийг, чиний зовлонг, ... ядуурлыг чинь мэднэ, (гэвч чи баялаг).... [Өө, Эзэн минь! Эдүгээ Тэр чуулганд, жинхэнэ чуулганд, бусдад нь биш, ярьж байна. Тэд Николайчуудын тэр үйлсийг үзэн ядсан.] ... Өөрсдийгөө Еврейчүүд хэмээн хэлдэг атлаа тийм биш хүмүүсийн доромжлолыг, харин Сатаны синагог болох тэднийхийг Би мэднэ. Эдүгээ, тэд өөрсдийгөө ядуус хэмээн гомдоллож байв. Тэдэнд байсан бүхнийг нь булаан авсан байлаа. Тэд өөрсдийн бяцхан чуулганаа ингэж босгосон байсан. Тэд тийм өчүүхэн бүлэг байсан учраас тэднийг шахан гаргасан байв. Том чуулган тэднийг зүгээр л дарж, амьсгалах ч завгүй болгосон байжээ. Тэгээд Тэр, “Би мэднэ. Чи булангийн мухарт цуглахаас өөр аргагүй байдгийг Би мэднэ. Чи гудамжны хажуугийн нарийхан замд, эсвэл чиний чадах өөр хаа нэгтээ цугладаг. [Мөн би тэдний цуглахаас аргагүй болдог катакомбуудад байсан шүү—доош газар дор орж цуглах ёстой болдог, тиймэрхүү зүйлс....] Би чиний зовлонг мэднэ, бас чиний бэрхшээл зэргийг тийм мэтээр Би мэднэ. Гэвч чи тэр зовлонгуудаар дамжин баяжуулагдсан байна.” Өө, Эзэн минь! Надад хэлээч ... хэзээ ч бай чуулганы дээр хавчлага ирэхэд, тэр нь түүнийг хүчирхэгжүүлдэг. Үргэлж зовлон дотор чуулганыг хүчирхэгжүүлдэг. “Би чиний зовлонг мэднэ. Гэвч чи баян. Яагаад? Чи Намайг барьж тогтсон. Чи баян, гэвч чиний зовлон чамд хор хөнөөл учруулж чадахгүй.”
Эдүгээ, та анзаарсан уу? Николайчууд өөрсдөдөө нэгэн синагогтой болсон байв. Библи энд тийнхүү өгүүлжээ. Үүнийг та энд 9-р ишлэл дээр анзаарсан уу? “...тэдгээр нь биш, харин Сатаны синагог мөн.” Өө тийм, жинхэнэ чуулган шахагдан гарчээ. Николайчууд эрхийг булаан авсан бөгөөд Ариун Сүнстэй хүмүүсийг тэд шахан гаргасан байв. Тиймээс, тэдэнд тэдний хэрэг огт байсангүй. Хэрэв Ази дахь Смирна зөвхөн тэр зүйлсийг ... алагдагчийн титмүүд өөрсдийг нь хүлээж байсныг мэдсэнсэн бол, тэд чичрэх байсан шүү, харна уу. Эдүгээ, өөрөөр хэлбэл, энэ эш үзүүллэг бичигдэж, доош илгээгдэж, чуулган түүнийг гартаа авах үед, мөн тэд өөрсдөө л алагдагчийн титэм зүүх гэж байгаагаа хараад, тэгвэл, тэд ... тэднийг үхтэл нь айлгах байсан байх аа. Тэд түүнийг аль ч цагт хүлээж байжээ. Тэдний эрин үед ирээгүй. Тэгээд, магадгүй тэдний зарим нь, “За, та нар мэднэ дээ ... та нар мэднэ дээ, би та нарт хэлье, тэр эш үзүүлэгч буруу байсан. Иохан буруу байсан, учир нь энэ нь энд Смирнад бидэнд тохиолдоогүй” гэж хэлсэн байх. Тэгэлгүй яах вэ, энэ нь хэдэн зуун жилийн дараа биелэх байв шүү дээ, харна уу. Гэвч Бурхан ямар нэгэн зүйлийг айлдмагц, тэр нь заавал биелэлээ олох ёстой.
Ингээд л бид итгэлээ Бурханы Үгэн дээр, яг тэнд нь, шингээдэг. Бурхан амлалт бүрийг сахидаг. Юу ч бай, та үүнийг энд яг одоо тохиолдох ёстой гэж бодож болох ч, магадгүй тийнхүү тохиолдох нь Бурханы цаг хугацаа биш байж мэднэ. Харин, “Миний үг Надад хоосон буцаж ирэхгүй, харин үүнд зориулагдсан тэрхүү зүйлийг хэрэгжүүлнэ.” Бурхан Өөрийн Үгийг үргэлж хүндэтгэх бөгөөд, Өөрийн сайн цагт тэр нь үр жимсээ өгнө. Иймээс эдгээр хүмүүс нь тэрхүү анхны чуулган биш байсан. Харин тэр чуулганд хожим Смирнагийн чуулганд гарч ирэх шинж чанар байсан. Тэгвэл, тэд алагдагчийн титэм өмсөх ёстой байжээ. Тэдний олонх нь алагдах ёстой байв.
Эдүгээ энэ 10 дахь ишлэлийг авч үзье, бид үүнийг ингэж уншиж байна: “Эдгээр зүйлээс [Сатаны синагогоос] бүү ай; чамд зовох гэж буйг чинь харагтун; чөтгөр ... та нарыг шоронд шидэх болно, та нарыг сорихын тулд; мөн та нар арван хоногийн турш зовлон эдлэх болно: үхэл хүртэл итгэлтэй бай, тэгвэл Би чамд амийн титмийг өгөх болно.” Өө, минь! Тэднийг эдгээр зүйлсийн төлөө үхэхээр дуудагдах үед нь бүү ай гэж хэлжээ. Эдүгээ, Хатагтай Вүүд, та хаана ч байсан бай, энэ нь танд тус дөхөм болно гэж найдъя. Хатагтай Вүүд надад өнгөрсөн өдөр хэлж байсан, зарим нь яагаад аврагдаж болох атлаа нөгөөдүүл нь болохгүй байгааг тэр бараг ойлгож чадахгүй байв. Заримдаа та мэдэх хэрэгтэй.... Бурхан эдгээр хүмүүст, “Эдүгээ, бүү ай.... Учир нь Сатан та нарыг тийш шидэх гэж байна, учир нь энэ Николайтан бvлэг та нарыг түлхэн оруулж байна, учир нь Би та нарыг Миний хэрэгт үхүүлэх гэж байгаа юм. Гэвч тэр өдөр Би та нарт амийн титэм өгөх болно” гэж айлдсан. Тиймээс бүү....
Эдүгээ ажигла. Тэр ийнхүү хэлсэн.... Одоо, хэрэв бид энэ 10-р ишлэлийг уншихдаа анзаарвал.... Надад үүнийг дахин уншиж өгье: Чи зовох эдгээр зүйлсээс алингаас нь ч бүү ай: үзэгтүн, чөтгөр та нарын заримыг шоронд хийнэ, тэгснээр та нар туршигдах юм; мөн та нар арван хоног зовлон бэрхшээлтэй байх болно: харин үхэл хүртэл чи итгэлтэй бай.... [Үүнийг чи анзаарсан уу, энэ нь “хүртэл” хүртэл биш? Үхэл хүртэл биш, харин үхэл хүртэл. Чи ойлгож байна уу?] Үхэл хүртэл чи итгэлтэй бай [Үзэгтүн, тэд тийнхүү байсан.].... Эдүгээ Тэр Сатан гэж хэлсэн.... Тэр үүнийг хийж байсан нэгнийг хэн хэмээн ангилсныг чи анзаарсан уу? Одоо, Сатаны энэ синагог бол Николайчууд байсан. Бид үүнийг мэднэ. Тийм биш гэж үү? Тэгэхээр энэ нь хүмүүсийг зовлон шаналалд оруулах өсөж буй байгууллага, тахилчийн шатлал байжээ; мөн тэд үхэл хүртэл сайн мэдээнд үнэнч байх ёстой байв. Чи гэрлэлтийн ёслолд анзаардаг уу? “Үхэл биднийг салгах хүртэл” гэж биш, харин “үхэлд хүртэл бид сална” гэж, үзэгтүн. Одоо, “хүртэл” ба “хүртэл” хоёр өөр. Энд тэд Христэд үхэл хүртэл үнэнч байх ёстой байв. “Үүнийг үхэл хүртэл нь даган яв. Бүү ай, учир нь Би чамд титэм өгнө.”
Эдүгээ тэдний энд ярьж буй энэ арван өдөр, тэр арван өдөр: Библи дэх нэг өдөр нь нэг жилийг төлөөлдөг. Харин энэ арван өдөр нь энэ Д-и-о-к-l-е-т-и-н, Диоклетианы хаанчлалын сүүлийн арван жил байсан уу? Диоклетиан. Диоклетиан. Энэ бол сүүлд хаанчилсан тэр агуу эзэн хаан байсан.... За, Ефесийн чуулганы эрин үеийн туршид хэд хэдэн эзэн хаан хаанчилсан бөгөөд Нерон, миний бодлоор, тэдний нэг байсан. Эндэх энэ Диоклетиан бол сүүлийн арван жилд хаанчилсан эцсийнх нь байсан бөгөөд тэр бүгдийн дундаас хамгийн цуст хавчигч нь байлаа. Тэр зүгээр л энэ бүлэгтэй нэгдэн орж, тэд Христэд итгэгчдийг алж, тэднийг хөнөөж, шатааж, юу эсийг хийсэн. Тэгээд энэ нь хамгийн цуст хавчлагын арван жил байв. Түүний цаг үе ба хаанчлал нь 302 оноос 312 он хүртэл байсан. Тэр нь Смирнагийн эрин үеийг Константин гарч ирснээр төгсгөсөн. Тэгээд Константин 312 онд гарч ирсэн. Энэ бол гай зовлонгийн арван өдөр байв. Тэгээд энэ нь Нерогоор эхэлж, Диоклетианаар төгсөв. Энэ нь Нерогийн үед эхэлсэн бөгөөд МЭ 64 оны орчимд, Нерон хаан ширээг эзлэх үед байлаа.
Одоо, 11-р ишлэл бол амлалт юм. Одоо бид цугларалтыг хаахаас өмнө үүнийг авч үзье: Чихтэй нь Сүнс чуулгануудад юу айлдаж байгааг сонсог; ялагч нь хоёр дахь үхлээс огт гэмтэхгүй. Одоо би энд нэг зүйлийг хэлэх ёстой, тэр нь.... Хэрэв би үүнийг зүрхэндээ бодоод, хэлэхгүй бол би хоёр нүүртэн байна гэсэн үг, хар даа. Энэ Бичвэр дээр нэг зүйлийг та анзаараасай гэж би хүсэж байна. Тэгээд энэ нь олон жилийн турш надад хамгийн том оньсогоны нэг байсан гэж би боддог, би олж мэдтэл. Одоо үүнийг маш анхааралтай уншъя, одоо, хар даа. Чихтэй нь [өөрөөр хэлбэл, сонсох чихтэй нь, хар даа. Энэ нь Сүнсэнд нээлттэй байна] Сүнс чуулгануудад юу айлдаж байгааг сонсог; ... [Одоо хар даа, энэ л зүйл, энэ хавчлага бас бус бүх зүйл, ... түүний бүхий л хэсэг нь бүх чуулган, чуулганууд дээгүүр давхцаж ирдэг.] Сүнс чуулгануудад айлдаж байна; ялагч нь ... [Ямар чуулганд вэ? Ефесийнхэд үү? Тийм. За. Смирнагийнхэд үү? Тийм. Бүгдэд нь.] Ялагч нь [бүх чуулгануудад] хоёр дахь үхлээс огт гэмтэхгүй. Лаодикийн чуулганд байгаа, ялах нь юу вэ? Николайчуудыг ялна, дэлхийн юмсыг ялна, эдгээр урсгал чиглэлүүдийг ялна, эдгээр тахилчийн шатлалуудыг ялна, дэлхийн бүхнийг ялж, өөрийгөө бүхэлд нь өгч, Христэд хайртай болно. Тэр хоёр дахь үхлээс огт гэмтэхгүй. Яагаад? Түүнд мөнх амь байна. Мөнх амь үхэж чаддаггүй. Есүс, “Намайг сонсдог нь мөнх амьтай, хэзээ ч үхэхгүй. Би түүнийг эцсийн өдөр амилуулна” гэж айлдсан.
Эдүгээ, эдүгээ тэнд.... Эдүгээ та нар ... олон хүн үүнтэй санал нийлэхгүй байх болно, харин та нар шийдвэрээ гаргахаасаа өмнө үнэхээр гүнээ бодоосой гэж би хүсэж байна, харж байна уу. Би одоо нэг зүйл хэлнэ. Тиймээс л би мөнхийн там байдаг гэж итгэдэггүй. Мөнхийн там байж болохгүй, учир нь хэрэв хэзээ нэгэн цагт мөнхийн там байсан бол, тэгвэл үргэлж мөнхийн там байсан байх ёстой, учир нь мөнхийн.... Мөнхийн амьдралын ганцхан хэлбэр бий, түүнийг л бид бүгдээрээ эрмэлзэн тэмүүлж байна. Харин та үүрд, мөн үүрд мөнхөд шатах гэж байгаа бол, тэгвэл танд шатаж буй мөнхийн амьдрал хэрэгтэй болно. Тэгвэл энэ нь шатаж буй Бурхан байх байсан. Та мөнхийн тамтай байж чадахгүй. Библийн үг тамыг бүтээгдсэн гэж илэрхий хэлдэг. Хэрэв бүтээгдсэн бол энэ нь мөнхийн биш. Бүтээгдсэн ямар ч юм хэзээ ч мөнхийн байгаагүй. Тэр үргэлж байсан. Тэр бол мөнхийн. Тэгээд Библид тамыг чөтгөр болон түүний тэнгэр элч нарт зориулан бүтээгдсэн гэж байдаг. Там бүтээгдсэн; энэ нь мөнхийн биш. Мөн хүнийг мөнхөд шийтгэнэ гэдэгт би итгэдэггүй.
Би энд Бичвэр ил тод өгүүлж байна гэж итгэдэг, тэр нь: “Ялагч нь хоёр дахь үхлээр гэмтэхгүй.” Одоо үхэл, “үхэл” гэдэг үг нь ...-ээс гардаг; энэ нь ийм юм. Энэ бол тусгаарлалт. Одоо, бид нүгэл дотор Бурханаас тусгаарлагдах үедээ аль хэдийн үхсэн байдаг. Библи тэгж хэлсэн. Бид Бурханаас харийн болсон байдаг. Бид таслагдсан байдаг. Бид нүгэл ба гэм бурууд үхсэн байдаг. Бид Бурханд болон Түүний хаанчлалд харийн нэгэн байдаг. Тэгээд бид Бурханыг хүлээн авч, мөнх амийг авмагц, бид Түүний хүүхдүүд болж, Түүний нэг хэсэг болдог.
Тэнд миний жаахан хүү Иосеф, юу ч хийсэн бай, ямар ч тохиолдолд миний нэг хэсэг юм. Түүнд байж мэдэх.... Хэрэв би агуу баян хүн байсан бөгөөд их өв хөрөнгөтэй байсан бол, тэр ... бүр юуг ч өвлөн авахгүй байж болох ч, тэр одоо ч гэсэн хүү. Тэр миний нэг хэсэг. Мэдээж. Тэр миний нэг хэсэг. Эдүгээ, би түүнийг өөрийгөө үгүйсгэхээс илүүгээр үгүйсгэж чадахгүй. Учир нь тэр миний нэг хэсэг. Цусны шинжилгээгээр тэр минийх гэдэг нь илэрнэ, харна уу. Мөн цусны шинжилгээ нь чи Бурханы эсэхийг, эсвэл үгүйг илтгэнэ, харна уу. Чи Бурханы хүүхдүүд бөгөөд чи мөнх амьтай. Харин нүгэл үйлдэгч сүнс, тэр сүнс тусгаарлагдах болно. Тийм мөн үү? Тэгвэл тэр цаашид байхгүй болно. Одоо хар. Эхлэлтэй бүхэн төгсгөлтэй байдаг. Учир нь эхлэлтэй бүхэн бол бүтээл юм. Харин Бурхан бүтээгдээгүй. Тэр үргэлж Бурхан байсан. Түүнийг бүтээгдсэн гэсэн ямар ч газар байхгүй. Мөн бидний хэзээ ч авч чадах мөнх амьтай болох цорын ганц арга бол тэр бүтээлийн нэг хэсэг байх явдал юм. Алдар! Өө, хэрэв та үүнийг харж чадвал, Ариун Сүнс чамд юу хийдгийг хар даа? Энэ бол Ариун Сүнс, Өөрөө Бүтээгч, Ариун Сүнс хэмээх сүнсний хэлбэр доторх Бурхан Эцэг, учир нь энэ нь Түүний Хүү Есүс гэж нэрлэгдсэн бие дээр байсан—Есүс, тэр бие. Тиймээс тэр үхэх ёстой байв. Бурхан энэ хүний махан бие дотор оршиж байсан бөгөөд цусны эс хагарч, амь ба цусны эс буцаж ирсэн.
Тиймээс Хуучин Гэрээнд байсан тэр мөргөгч явж чадахгүй байсан юм ... тэр ирэхдээ өөрт нь байсан тэр л ял шийтгэлтэйгээ буцан оддог байжээ. Харин Шинэ Гэрээнд, Еврейд өгүүлснээр, нэгэнт ариусгагдсан мөргөгчид нүглийн ухамсар цаашид байхгүй. Одоо, Хуучин Гэрээнд тэд хурга авчирдаг байв. Тэрээр түүнийг доош тавиад, гараа дээр нь тавина — мөргөгч. Тахилч хоолойг нь огтолно. Тэр цус алдахыг нь мэдэрч, майлахыг нь сонсоод, тэр үхдэг байв. Бас түүний бяцхан бие хөшиж эхлэхийг мэдэрнэ, тэгээд тэр үхсэнтэй адил болдог байв. Энэ нь өөрийг нь байхад ёстойг тэр мэдэж байлаа; хурга түүний оронд зогссон юм. Тэр тахилч нар цусыг авч, тахилын ширээн дээр тавьдаг байв, тэгээд утаа дээш өгсөнчлөөн, энэ нь мөргөгчийн төлөөх өршөөлийн залбирал болдог байв. [Соронзон хальсан дээрх хоосон хэсэг.] ...тэр амьтны амь хүний дээр дахин ирж, хүний сүнстэй нийцэн нийлж чадахгүй байсан, учир нь энэ нь амьтны сүнс юм. Амьтны амь ба хүний амь — тэр үүнийг хийж чадахгүй. Харин нэг.... Тиймээс тэр нүгэл үйлдэх тэр л хүсэлтэйгээ, яг тэр л зүйлтэйгээ буцан гардаг байв. Завхайрал үйлдэхээр орж ирээд, тахил өргөөд, сэтгэлдээ яг ижил зүйлтэйгээ буцаад гарна. Тийм шүү.
Гэвч энд, мөргөгч .... Өө, Бурханы чуулган аа, үүнийг бүү алдаарай. Мөргөгч нэгэнт үнэхээр Бурханы Хүүд очиж, итгэлээр гараа Түүн дээр тавихад, өө, минь! Түүний нүүрийг тэнд харагтун, нулимсан дуслууд нүүрэн дээр нь унжиж, цус нь нүүрээр нь урсаж байгаа; “Миний Бурхан, Миний Бурхан, Та яагаад Намайг орхив?” хэмээх өвдөлтийг мэдэр. Өө, ах аа, чамд төлөхийн тулд ямар үнэ ... мөн Тэр Хэн байсныг—Эммануэл, Бурхан—чиний оронд үхэж байсныг чи харах үед.... Тэгээд юу болсон бэ? Тэгээд мөргөгч .... Бурханы Хүүд тэр цусны эс хагарахад.... Тэр цусны эсийг юу бүрдүүлсэн бэ? Чи юу билээ? Чи бол эцгээсээ ирсэн нэгхэн жижиг эс. Эм хүнд гемоглобин байдаггүй. (Тийм үү?). Эм нь зөвхөн өндгөн эс, үржлийн орчинг л бий болгодог. Тэр нь үр төлөө тээхэд зориулагдсан. Гэвч цус нь эрээс ирдэг. Тиймээс хүүхэд эцгийн нэрийг авдаг. Харин эртэй гэрлэсэн эмэгтэй хүүхдүүдийнх нь төлөө түүний нэрийг авдаг. Тэр эр хүний төлөө төрүүлэх хүүхдийнх нь үржлийн орчин болдог.
Гэвч, би хэлсэнчлэн, тахиа өндөг гаргаж чадна; харин тэр нь эр тахиатай хамт байгаагүй бол, дэгдэн гарахгүй. Би хэлсэнчлэн, өнөөдөр бидэнд ийм олон хөгшин хүйтэн, албан ёсны чуулган бий болсны учир энэ юм. Тэд энэ Николайтан үзэлд орж, өмхий өндгөөр дүүрсэн олон үүртэй болсон. Тэд хэзээ ч дэгдэн гарахгүй, учир нь тэд тийм биш юм.... Та тэдэнд юу ч хийж болно—тэднийг бишоп, диакон, мөн бусад юу ч гэж нэрлэж болно—тэд хэзээ ч итгэгчийг дагах тэмдгүүдэд итгэхгүй, учир нь тэд хос болох Есүс Христтэй хэзээ ч хамт байгаагүй. Гэвч хэрэв та хэзээ нэгэн цагт Бурханы хүчний тэр хостой үр тогтсон бол!
Калвар дээр тэр цусны эс хагарах үед, мөн тэнд байсан тэр амь.... Жижигхэн Ехова! Өө, энэ нь цочирдмоор байх ёстой. Та нар мэднэ, хүн бүр тэмдгийг эрж байдаг. Тийм биш гэж үү? Хүн бүр, “Өө, надад нэг тэмдэг үзүүлээч” гэдэг. Еврей хүн, “Надад нэг тэмдэг үзүүлээч” гэсэн. Нэг тэмдэг өгье. Бурхан нэг удаа та нарт тэмдэг өгсөн. Тэд тэмдэг нэхсэн. Израйль тэмдэг нэхсэн. Тэр эш үзүүлэгчид ийнхүү айлдсан, “Би тэдэнд мөнхийн тэмдэг өгнө: онгон хүүхэн хэвэлтэй болж, онгон хүүхэн хэвэлтэй болж Хүү төрүүлнэ.” Амен. “Түүнийг Эммануэл, бидэнтэй хамт байгаа Бурхан гэж нэрлэнэ”—өгөгдөж байсан бүх тэмдгүүдийн дундах хамгийн агуу тэмдэг нь энэ. Бурхан, тэнгэр ба газрын Бүтээгч, нарны аймгийг бүтээхдээ.... Тэнд Мт. Паломарын дээр зогсоод, тэр алсын дурангаар хар даа, тэгээд чи зуун хорин сая жилийн гэрлийн зайг харж чадна. Үүнийг мильд шилжүүлээд үз. Тэгээд түүнээс цааш ч бас саран биетүүд, одод, дэлхийс байна. Тэр бүгдийг нь Тэр бүтээсэн—зүгээр л гараас нь ийнхүү үлээлгэж хаясан мэт. Тийм ээ.
Тэр агуу Бүтээгч минь миний Аврагч болсон юм—жижигхэн цусны эс хүртэл доош буун ирсэн (хүнээр дамжаагүй, харин онгоноор ирсэн) эмэгтэй дээр бууж ирээд, эмэгтэйгээс энэ өчүүхэн үрийг авч, Өөртөө өчүүхэн гэр босгон, түүн дотор оршин суусан юм. Өө! Энэ нь үнэхээр нүдэнд тусмаар байх ёстой. Ехова! Амбаарт бууцны овоон дээр Ехова, уйлж байгаа—Ехова, сүрлэн тэвшинд. Энэ бол мөнхөд орших тэмдэг. Эдгээр том толгойтой хүмүүсийн зарим нь.... Ехова, Бурхан, уйлж буй нялх хүүхэд (Аллилуйя!), өмхий хашаанд, тэгээд бид өөрсдийгөө хэн нэгэн гэж боддог. Хамраа сөхвөл, бороо орвол чи живнэ шүү—тэгээд ч өөрсдийгөө хэн нэгэн гэж бодсоор явна, харин Ехова өмхий хашаанд, бууцны овоон дээр, өчүүхэн ... ямар ч өчүүхэн нялх хүүхэд шиг уйлан хэвтэж байдаг. Энэ нь нүдэнд тусмаар байх ёстой. Тэр бол тэмдэг. Бурхан, “Би та нарт мөнхийн тэмдэг өгнө” гэж айлдсан. Энэ бол жинхэнэ тэмдэг юм: Ехова, жаахан хөвгүүн болж тоглож байна. Ехова! Ехова, мужаан шиг мод хөрөөдөж, цехэд ажиллаж байна. Аллилуйя! Аа, сайн байна, аа, сайн байна! Ехова, загасчдын хөлийг угааж байна. “Би та нарт тэмдэг өгнө.” “Өө, харин бидэнд, та нар мэднэ шүү, нөмрөгтэй тахилчийн шатлал ба бүх карт, зах, бас.... хэрэгтэй биз дээ?” Харж байна уу? Өө!
“Би чамд мөнхийн тэмдэг өгнө.” Ехова, нүүрэнд нь нулимсан шүлсээр нулимсан байдалтай хашаанд зогсож байгаа; Ехова, нүцгэн биеэрээ тэнгэр ба газрын хооронд сунан цовдлогдсон. Тэр загалмайн ичгүүрийг үл тоомсорлов. Бид Түүний хөшөөг тэнд жижигхэн өөдөсөөр ороосон байгаагаар нь хардаг. Мэдээж, тэрийг зүгээр л нэг уран барималч тэгж хийсэн. Тэд Түүнийг нүцгэлж, Түүнийг ичээсэн. Өө! тэр цаг ирэхэд тэр хоёр нүүртнүүдийн тэр бөөгнөрөл! Энэ бол хүний өдөр. Эзэний өдөр ирж байна. Ехова ... Ехова, үхэж байна. Тийм ээ. Юу ч болоогүй. Ехова залбирч байна. Юу ч болоогүй. Тийм ээ. Энэ нь цочроохоор байх ёстой. Энэ бол мөнхийн тэмдэг. Энэ бол бүх хүн мэдэх тэмдэг юм. Тэгээд Тэр нас барав. Ехова нас барав. Тэгээд газар дэлхий доргож эхлэв. Өө, минь!
Тэгээд Тэр булшнаас өндийн босож, дээш өргөмжлөгдөн одсон; Ехова, Ариун Сүнсний дүрээр эргэн ирж, Өөрийн чуулганд, Өөрийн ард түмний дунд амьдрахын тулд. Алдар! Ехова чуулганаар дамжин явж, оюун санааны бодлыг ялган таньж байгаа нь; Ехова өвчтэй хүмүүсийг эдгээж байгаа нь; Ехова уруулаар дамжин ярьж, тэр хүн өөрийгөө ч захирахгүй болох хүртэл; Ехова англи хэлээр буцан ирж, түүнийг орчуулж байгаа нь. Та тэмдэг хүсэж байна уу? Амен! Тэр бол Ехова нэгэн янханд бууж ирээд, түүнийг тийм доод байдалд байхад нь өргөн өндийлгөж, нохой ч түүн рүү харж үл чадах тийм газар хүртэл аваачиж—тэгээд түүнийг цас мэт цагаан болгон угааж, мөн яг цэвэр зүрх өгсөн нь тэр. Өө, минь! Ехова гудамжинд хэвтэж буй нэг архичныг авч, түүний ам дүүрэн ялаа дэвтсэн байхад нь түүнийг авч; тэгээд түүгээр тэнд сайн мэдээг номлуулсан.... Есүс Христийн цус биднийг цэвэрлэдэг.
Түүнийг газар дээр байхад нь, Тэр хамгийн доод хотод очсон, бас хамгийн доод хүмүүст очсон, мөн тэд Түүнд хамгийн доод нэрийг өгсөн. Энэ үнэн. Тэд Түүнд хамгийн муугаар хандаж, өгч болох хамгийн муу нэрээр — Беелзебуб, чөтгөр — дуудсан. Түүнд өгч болох хамгийн доодыг хүн өгсөн. Харин Бурхан Түүнийг өргөсөн, мөн Түүнд тэнгэрийг харахаар доош харж байх ёстой тийм өндөр сэнтий өгсөн (Амен! Алдар!); бас Түүнд бүх нэрийн дээрх нэрийг өгч, Түүнийг тэнгэрт ба газар дээр байрлуулсан, тэгэхдээ тэнгэрт ба газар дээрх бүх гэр бүл Түүний нэрээр нэрлэгддэг. Энэ бол хүн Түүний тухай юу гэж бодсоныг; энэ бол Бурхан Түүний тухай юу гэж бодсоныг юм. Өө Бурхан минь, миний бодол Таны бодол шиг байг, Эцэг минь. Тийм ээ, эрхэм ээ! Өө, эрхэм үнэт нэр!
Одоо, “Надад итгэдэг хүн мөнх амьтай.” Одоо, хэрэв мөнх амийн зөвхөн нэг л хэлбэр байгаа бөгөөд та түүнийг авч байгаа бол—бид үүний төлөө Есүс Христээр дамжин эрж хайж байгаа—тэр бол Бурханы амь мөн. Тэгээд Бурханы Хүү дотор тэр цусны эс хагарах үед, бас Есүс хэмээх энэ хүний дотор савлагдан байсан тэр жижигхэн Ехова, Түүнд Бурханы бүх дүүрэн байдал биеэрээ оршиж байхад.... Харин одоо, бид нүглээ уучлуулахын тулд тэр цусыг хүлээн авах үед, тийм Сүнс нь... хүний дээр бус, харин Түүний дээр байсан.... Алдар! Библид Бурханы цус гэж хэлсэн байдаг. Хэн нэг нь, “Санаж яваарай, иудейчүүдийн тухай юу ч бүү хэл, учир нь Тэр иудей байсан” гэж хэлсэн. Тэр иудей биш байсан. Тэр иудей ч биш, харийн хүн ч биш байсан. Тэр бол Бурхан байсан. Тийм ээ. Тэр бол бүтээгдсэн цус байжээ. Бурхан үүнийг тусгайлан бүтээсэн. Энэ нь Түүний өөрийнх нь байсан. Бас тэр бүтэээгдсэн цусаар дамжин, Тэр бидний төлөө үхлийн үхлээр үхсэн учраас бид үүнийг өөрсдийн өршөөл болгон хүлээн авдаг. Тэр цусны эс хагарч, тэндээс тэр Ариун Сүнс бидэн дээр буцаж ирэхээр чөлөөлөгдөнө, тэгээд одоо бид Сүнсний төрөлтөөр дамжин Бурханы хөвгүүд ба охид болдог. Тэгвэл Бурханы байсан тэр амь—эхлэлгүй байсан, мөн төгсгөл ч үгүй байх тэр амь—Бурханы нигүүлслээр, Есүс Христ доторх, минийх бөгөөд таных болдог. Тэнд л байна.
Одоо тамын тухайд, бид үүний хойшид жаахан буцаж ярина. Би та нарт хэлж байна, тэнд байж болохгүй.... Би шатаж буй тамд итгэдэг. Тийм ээ, эрхэм ээ. Бичвэр тийн өгүүлдэг, гал нуур. Одоо. Гэвч энэ нь мөнхөд байх.... энэ нь мөнхийн байж чадахгүй. Энэ нь байж болох юм.... Бичвэр үүнийг хэзээ ч мөнхийн гэж хэлдэггүй; харин мөнхөд орших там гэж хэлдэг. “Мөнхийн” гэдэг үгийг бүү хэл; энэ нь “мөнхөд орших” там гэж хэлдэг. Одоо энэ нь чөтгөр болон түүний тэнгэрэлч нарт зориулан бэлтгэгдсэн байдаг. Мөнхөд орших там, мөнхийн биш. Одоо дараа нь.... Тэр сүнс өөрийн үйлсийн төлөө тэнд арван сая жилийн турш тарчлагдаж ч магадгүй, миний мэдэхээр. Бурханы хараанд мөнхөд оршино гэдэг нь юу байж болохыг би мэдэхгүй. Энэ нь таван минутын төдий ч байж мэднэ. Энэ нь сая жилийн төдий ч байж мэднэ. Энэ нь арван сая жилийн төдий ч байж мэднэ. Гэвч тэр сүнс оршихоо болих цаг ирнэ.
Библид юу гэж хэлснийг хараарай. “Дийлэгч нь хоёр дахь үхлээр гэмтэхгүй.” Эхний үхэл бол бид хайртай хүмүүсээсээ сална гэсэн үг. Бид Бурханы оршихуйд очно. Түүний оршихуйгаас хэзээ ч гаргахгүй, харна уу. Одоо, хэрэв хоёр дахь үхэл байдаг бол энэ нь сүнсний үхэл байх ёстой. Тэгээд дэлхийг дийлэгч, эсвэл дэлхийн зүйлсийг дийлэгч нь мөнх амьтай бөгөөд хоёр дахь үхэлд хүрэхгүй. Тэнд байна. Мөнх амь. Харин нүгэлтэн.... Библид, “Таашаалд амьдардаг эмэгтэй амьд боловч үхсэн байдаг” гэж хэлсэн. Тийм үү? “Нүгэл үйлдэгч сүнс заавал үхнэ.” “Үхнэ” гэдэг нь юу вэ? Бүрэн тусгаарлагдана, цаашид үгүй, харна уу. Одоо энэ нь амийн хувьд таслагдсан байна. Таслагдсан; түүнд өөр юу ч байхгүй. Үүнийг хийхэд хэр удах вэ? Энэ нь орж ирсэнтэйгээ адил үйл явцаар доош явсаар, эцэстээ түүнд ... юу ч үлдэхгүй тийм газарт хүрнэ. Энэ нь ердөө л өөрийгөө юунаас бүрдэж байсан тэр бүгдээс буцаад л явна.
Бид эсийг авч, тэр эсийг нэг эс болгон задалж, өөр нэг эс рүү, тэгсээр анхны эст хүрэх хүртлээ явж чадна. Тэр эст нэвтэр. Тэгвэл чи цусны хими-г олно. Чи цусны өөр өөр химид хүрнэ. Тэгээд дараа нь тэр эст байгаа амь болох бяцхан хэсэг рүү хүрнэ. Тэд түүнийг олж чаддаггүй. Тэд түүний талаар юу ч мэдэхгүй. Одоо тэр амь эцэстээ нэг цэгт хүртэл ирж, цааш үгүй болно. Тэр амийн хими юу вэ? Түүнд ямар нэг хими байдаг гэж би итгэдэггүй. Тэр нь сүнслэг байхсан. Тэгээд тэр дотор нь эцэстээ бүрэн салж, цааш үгүй болно. Библид “Нүгэл үйлдэгч сүнс үхэх болно” гэж хэлсэн нь тэр юм. Харин эндхүү чуулгануудын эрин үеүүдэд ялдаг тэд хоёр дахь үхлээр гэмтэхгүй. Бие эхлээд үхнэ; дараа нь сүнс үхэж, цааш үгүй болно, хар. Одоо, үүнийг хэлсэн нь Библи мөн гэж та итгэж байна уу?
Эдүгээ санагтун, хэрэв там мөнх юм бол, тамыг бүтээсэн гэж Бичвэрт өгүүлэхэд Библи буруу болж таарна. Тэгээд хэрэв хүн тамд мөнхөд шатах гэж байгаа бол, тэр ухамсартай байхын тулд, шатахын тулд мөнх амьтай байх ёстой болно. Тийм биз дээ? За, мөнх амийн хэдэн хэлбэр байдаг вэ? Нэг. Яг зөв, ганцхан мөнх амь. Эдүгээ, хол явж очоод, “Ах Бранхам тамд итгэдэггүй” гэж бүү хэл. Ах Бранхам тамд итгэдэг. Библи там байдаг гэж заадаг. Амрах газар байдагтай адил, шийтгэлийн газар байдаг. Мөн Бурхан Өөрийнх нь эсрэг нүгэл үйлддэг сүнсийг заавал шийтгэнэ. Есүс Христийг Аврагчаа болгон няцаасны чинь төлөө та заавал үүнийхээ төлөө шийтгэгдэх болно. Гэвч та нар цаашид үгүй болох нэгэн цаг ирнэ. Гэвч тэртээх байдалдаа буцаж очиход хэдэн сая жил шаардагдахыг би мэдэхгүй. Гэвч нэгэн цагт....
Та бол түр зуурын оршихуй, харин дахин төрөхөд мөнх оршихуй болно. Тэгээд үүнийг олж авч чадах цорын ганц арга нь бол Бурханы нэг хэсэг та дотор байх явдал, тэр нь мөнх амь болой. Үүнийг та харж байна уу? Мэдээж. “Чихтэй нь Сүнсний чуулгануудад юу айлдаж буйг сонсог.” Би Түүнийг хайрладаг. Та хайрладаггүй гэж үү? Би мөнх амьтай байгаадаа маш их баяртай байна. Энэ нь намайг цаашид зовоохоо больсон — учир нь бид одоо мөнх амьтай, үүнийг би мэднэ. Бас бүгд түүнийг хүлээн авна гэж, бид бүгд тийм болно гэж би найдаж байна.
Иреней, тийм ээ. “Энэ түүхийг унш” гэж Иренейн тухай энд надад нэг тэмдэглэл байсан. Иренейг сонгосон шалтгаан нь түүнтэй хамт Пентакостын анхны чуулганы шинж тэмдгүүд дагалдан явсан учраас тэр байлаа. Одоо, хэрэв Бурхан.... Хичнээн хүн чуулган Пентакостоос эхэлсэн гэдэгт итгэдэг вэ? Тийм байна. Хичнээн хүн Бурхан Пентакостод чуулганыг баталгаажуулсан гэдэгт итгэдэг вэ? Тийм байна, эрхэм ээ. Тэгвэл хэрэв энэ нь Бурханы анхны чуулган байсан бөгөөд Тэр үүнийг чуулган гэж нэрлэсэн бол.... Тэгээд Тэр одоо усан үзмийн мод, бид мөчрүүд нь юм. Хэрэв усан үзмийн мод дахин өөр мөчир гаргана гэвэл тэр нь юу байх вэ? Пентакостынх. Одоо, магадгүй нэрээрээ биш байж болно. Одоо, бидэнд Пентакостын нэр байна, гэвч энэ нь Методист, Баптист, Пресвитериан, Пентакостоос өөрцгүй. Энэ нь ямар ч утгагүй, харна уу. Энэ бол ердөө нэр. Харин та зүрхэндээ Пентакостын туршлагатай, сэтгэлд чинь Пентакост байгаа бөгөөд энэ нь танд мөнх амийг өгч байвал, тэгвэл Бурхан танд хоёр дахь үхэлд хэзээ ч хүрэхгүй гэж амалсан; та мөнх амьтай бөгөөд хоёр дахь үхэлд хүргэгдэхгүй, харна уу. Та.... Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо. Одоо түүнийг бүү гомдоо, буруу зүйл бүү хий. Хэрэв та тэгвэл үүний төлөө төлбөр төлнө, учир нь Бичвэрт “Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо; түүгээр та нар гэтэлгэлийн өдрийг хүртэл тамгалагдсан байна” гэжээ. Энэ зөв үү? Ариун Сүнсийг бүү гомдоо.
Оо, энэ нь нэг өглөө, эдгээр үеүүдийн аль нэгэнд нь гайхамшигтай өдөр байх болно. Амилалт бүх нийтийнх байх болно гэдгийг та нарт үзүүлэхийн тулд, “Талбайд хоёр хүн байна, тэгээд Би нэгийг нь авна; орон дээр хоёр хүн байна, тэгээд Би нэгийг нь авна,” харна уу. Нэг газар шөнө байх бөгөөд дэлхийн нөгөө талд өдрийн гэрэл байх болно; тэр өргөгдөл бол бүх нийтийн амилалт байх болно. Бурханы бүрээ дуугарах бөгөөд эдгээр ... энд, энд, энд буй энэ жижиг чуулганы хүн бүр; бүр тэр жижигхэн хэсэг ч бас тэндээр дамжин өнгөрч, энд, энд, энд гарч ирсэн. Тэр онгон эмэгтэй, тэр долоо дахь харуулын үед үүнийг харахдаа.... Одоо санаарай, долоон онгон байсан. Тэр зөв үү? Би хэлэхдээ, таван онгон гарч ... арван онгон Эзэнийг угтахаар гарсан. Тав нь мэргэн, тав нь мунхаг байсан. Тэр зөв үү? Харин харуулуудын хувьд бол долоон харуул байсан. Долоо дахь харуулын төгсгөлд зарим нь энэ харуул, энэ, энэ, энэ, тэрээс унтсан, харна уу. Долоо дахь харуулд нэг дуу гарч, “Харагтун, хүргэн ирж байна, та нар Түүнийг угтахаар гарцгаа” гэжээ. Тэгээд тэд босож дэнлүүнүүдээ засав. Мөн эдгээр бусад бүгд эндээр доош босов. Оо, тэр нь ямар гайхамшигтай цаг байх бол!
Би нэгэн жижиг дууг дуулдаг байлаа: Энэ бол чиний хувьд гайхамшигтай цаг, Миний хувьд ямар гайхамшигтай цаг билээ; Хэрэв бид бүгд Есүс бидний Хаантай уулзахаар бэлтгэвэл, Энэ ямар гайхамшигтай цаг байх бол. Чиний хувьд гайхамшигтай цаг, Миний хувьд гайхамшигтай цаг: Хэрэв бид бүгд Есүс бидний Хаантай уулзахаар бэлтгэвэл, Энэ ямар гайхамшигтай цаг байх бол. (Тэр нь гайхамшигтай биш гэж үү?) Өө, тэнд ямар гайхамшигтай байх бол, Даах ачаа нэг ч үгүй байхад? Зүрхний хонхнууд бүгд жингэнэн, баясан дуулж, Өө, тэнд ямар гайхамшигтай байх бол?
Та нарын хэд нь гэртээ очно гэдгээ мэддэг вэ? Та нарын хэд нь тэр хаалгаар гарахыг мэддэг вэ? Та нар мэдэхгүй. Хэрэв та нар гарч явбал дахин орж ирнэ гэдгээ хэд нь мэддэг вэ? Та нар хэлж үл чадна. Тиймээс энэ шөнө бүтэлгүйтэхийг бүү зөвшөөр. Энэ шөнө Бурханд бүү дутуу байгтун, учир нь энэ нь та нарт цаг, эсвэл боломж байх сүүлчийн шөнө ч байж мэднэ. Та нар чинь ер нь хэн бэ? Та нар хаанаас ирсэн бэ? Та нар хаашаа явж байна вэ? Дэлхий дээрх цорын ганц ном л энэ юу болохыг та нарт хэлж чадна, тэр нь энд буй энэ ерөөлт хуучин Библи юм. Тэгээд энэ бол бидний итгэдэг Библи. Энэ бол бидний итгэдэг Бурхан. Хэрэв та нар тэр сүйт бүсгүйд, өнөөдөр энд доороо итгэл үнэмшил, урсгал чиглэлүүдэд дарлуулан шахагдаж буй энэ цөөнх жижиг бүлэгт байхгүй бол.... Хэрэв та нар тэр жижиг бүлэг дотор байхгүй бол.... Эдүгээ, та нар энэ Скинид нэгдэх албагүй. Та нар юунд ч нэгдэх албагүй. Та нар ердөө тэр хаанчлалд төрөх хэрэгтэй. Одоо, хэрэв та нар аргачлалынх, баптистынх, пресвитерианых, хаана ч байсан өөрийн нөхөрлөлийг хүсвэл, тэр нь та нарын хэрэг, харна уу. Та нар өөрийн нөхөрлөлийг хүссэн хэнтэй ч бай хамт тавьж болно. Гэвч би та нарт нэг зүйлийг хэлье: та нар дахин төрөх үедээ, мэднэ шүү дээ, “шувуу шувуутайгаа....” Ёстой!
Нэг удаа нэгэн хүн надаас асуугаад, “Ах Бранхам аа, та тэр хүмүүст, 'Методист чуулган руугаа буцаад явцгаа' гэж хэлсэн шүү дээ” гэв. Би, “Тэгэлгүй яах вэ. Тэднийг гадагш нь хаяг. Тэдэнд явах газар алга” гэж хэлсэн. Тэгээд.... Тиймээс, буцаад явцгаа. Тийм ч удаан байхгүй, харж байна уу. Тийм ч удаан байхгүй. Тэд дахиад л яг буцаад ирнэ. Та мэднэ, нэг удаа хөвөгч авдарт, аюулгүйн газар байсан Ноа.... Том үер ирсэн. Тэгээд Ноа хэрээг хөвөгч авдраас гаргав, тэр зүгээр л хошууран дуугарсаар, эргэн тойрноо харсаар явлаа. Яагаад гэвэл тэр анхнаасаа л хэрээ байсан учраас сэтгэл хангалуун байжээ. Тэр нэг үхсэн сэгээс нөгөө рүү нисэж, энэ луусаас гэдэс дүүрэн идээд, тэнд очоод энэ хөгшин хоньноос бас гэдэс дүүрэн идээд, өөр нэгнээс нь ч бас тэгж чадна. За, эргэн тойронд зүгээр л янз бүрийн хөгшин үхсэн сэгнүүд хэвтэж байлаа. Тиймээс хэрээ тэнд зүгээр л сууж байгаад, тойруулан хошууран дуугарна. “Хүүе, би өөрөө ганцаараа нэг баяр наадам хийж байна даа,” гэж зүгээр л хошууран дуугарсаар байх болно.
Гэвч тэд тэр бяцхан тагтааг гаргахад, тэр нь өөр мөн чанартай байлаа. Тэр өмхий үнэрийг тэр тэсвэрлэж чадсангүй. Яагаад? Тагтаанд цөс гэж байхгүй. Тэр бол цөсгүй цорын ганц шувуу юм. Тэр түүнийг шингээж чадсангүй. Тиймээс түүний хийж чадах цорын ганц зүйл нь хөвөгч авдар луу шууд буцаж очоод, хаалгыг цохих байлаа. Зүгээр л та хүссэн газар луугаа яв. Би танаас гагцхүү хүсэж байгаа ганц зүйл бол хаанчлалд л орж ирэх явдал. Тэгээд би та хаашаа явахыг тань мэднэ. Та цаашид түүнийг тэсвэрлэж чадахгүй, ах дүүсээ. Та, “Би ялгах шугамыг давлаа. Би энэ ертөнцийг ардаа орхилоо.” гэж хэлэх болно. Тийм ээ, ноёнтоон. Энэ үнэхээр тийм юм.
Өө, тэд дээд өрөөнд цугларчээ, Түүний нэрээр бүгд залбирч байлаа, Тэд Ариун Сүнсээр баптисм хүртсэн байв, Мөн үйлчлэлийн хүч ирсэн; Одоо Тэр тэдний төлөө тэр өдөр юу үйлдсэн бол Тэр чиний төлөө мөн адил үйлдэх болно, Би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа тун баяртай байна. (Та тийм биш гэж үү?) Тэдний нэг нь, би тэдний нэг нь, Би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа тун баяртай байна; Халлелуя! Тэдний нэг нь, би тэдний нэг нь, Би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа тун баяртай байна. Өнөө орой үүнийг хичнээн хүнээрээ баяртай байна вэ? Өө, алив! Ир, миний ах аа, энэ ерөөлийг эрэлхийл, Энэ нь чиний зүрхийг нүглээс цэвэрлэнэ, Энэ нь баярын хонхыг жингэнүүлж эхлүүлнэ Мөн чиний сүнсийг дөлөн дээр байлгана; Өө, энэ нь одоо миний зүрхэнд шатаж байна, Өө, Түүний нэрд алдар суу, Би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа тун баяртай байна. Би тэдний нэг нь, би тэдний нэг нь, Би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа тун баяртай байна; Халлелуя! Тэдний нэг нь, би тэдний нэг нь, Би тэдний нэг нь гэдгээ хэлж чадахдаа тун баяртай байна.
Эдүгээ бид энэ дараагийн ишлэлийг дуулах зуур та нар, орой бүр хийдэг шигээ, бүх Методист, ба Баптист, ба Пресвитериан нартай гар барилцаарай гэж би хүсэж байна. Бие биетэйгээ гар барилцаарай. Боломжтой бол бүр бие биенийхээ бохь ч зажилж чаддаг тийм найрсаг байгтун. Эдүгээ зүгээр л үнэхээр, үнэхээр найрсаг бай. Дуулж байхдаа ийнхүү нөхөрсөг байгтун: Би тэдний нэг, тэдний нэг, Би тэдний нэг гэж хэлж чадахаараа маш их баяртай байна; Тэдний нэг, тэдний нэг, Би тэдний нэг гэж хэлж чадахаараа маш их баяртай байна. Хэдий эдгээр хүмүүс боловсролтой биш байж болох ч, Эсвэл дэлхийн алдар нэрээр сайрхдаггүй ч, Тэд бүгд Пентакостоо хүлээн авсан, Есүсийн нэрээр баптисм хүртсэн; Одоо тэд хол ойроор хоёуланг нь тунхаглаж байна, Түүний хүч яг адил хэвээр, Би тэдний нэг гэж хэлж чадахаараа маш их баяртай байна. Эдүгээ үүнийг үнэхээр дуулцгаая, Өө, тэдний нэг, тэдний нэг, Би тэдний нэг гэж хэлж чадахаараа маш их баяртай байна; Халлелуя! Тэдний нэг, тэдний нэг, Би тэдний нэг гэж хэлж чадахаараа маш их баяртай байна.
Смирнагийн Эрин Үеийнхээ хүмүүс ээ, Та Түүний төлөө алагдагч болохыг хүсэх үү? Хэрэв үхэлтэй нүүр тулах, эсвэл үгээ буцаах ёстой цэгт хүрвэл, та үүнийг нүүр тулах уу? Тийм ээ, эрхэм ээ! Өө Бурхан минь, энэ нь баяр баясгалан байхсан! Тийм ээ, эрхэм ээ! Би яг ийм л замаар явахыг хүсэж байна—яг номлолын индэр дээр. Тийм ээ. Би үүнийг авсан гэж бодсон ... саяхан Германд энд үүнийг авах гэж байсан юм. Өө, тэд намайг шөнийн дурангаар буудах гэж байсан бөгөөд Германы цэргүүд намайг тойрон гүйж, ингэж хойш нь барьж байсан. Би, “Энд, яг талбар дээр Эзэнийхээ төлөө үхэх нь ямар гайхамшигтай зүйл байхсан бэ” гэж бодсон. Өө, минь! Ямар гайхамшигтай зүйл вэ!
За, би та нарт жаахан дуу дуулъя. Би болох уу? Та нарт жаахан ч атугай цаг бий юү? За тэгье. Би түүнийг дуулж чадахгүй; ярьж өгье. Өө, би дандаа дуулахыг хүсдэг байлаа. Харин эдгээр өдрүүдийн нэгэнд, та нар диваажин дахь тэр сайхан том гэртээ, моддын цаад захын тэртээ—өөрөөр хэлбэл, мэднэ шүү дээ, би ба Рассел Крич энэ ан ав дээр байх тэр газар—моддын цаад захын тэртээ жижигхэн овоохой байдаг, ах Невилл түүний тухай ийн дуулдаг: “Алдар нутгийн буланд надад жижигхэн овоохой барь.” [Би түүнийг миний газар тухай ярьж байна гэж бодсон.] Нэг өглөө та нар тэндхийгээ тэрхүү агуу үүдний саравч дээрээ гарч, ингэж тойруулан харж зогсохдоо, яг тэр доод буланд хэн нэгэн “Гайхамшигт нигүүлсэл, ямар сайхан дуу вэ, над шиг өрөвдөлтэй хүнийг аварсан” гэж дуулж байхыг сонсох болно. Та нар, “За, Бурхан магтаг, хөгшин ах Бранхам тэнд хүрчээ. Тэр тэнд байна. Түүнийг яг одоо тэнд зогсонгоо ‘Гайхамшигт Нигүүлсэл’ дуулж байгааг би сонсож байна” гэж хэлэх болно. Намайг тэнд авчирсан нь гайхамшигт нигүүлсэл байх болно. Яг зөв.
Харин энэ нь цусаар дүүрэн урсаж байна, тийм ээ, (тиймээс л би үүнийг номлож байна) энэ нь цусаар дүүрэн урсаж байна, Энэ Ариун Сүнсний сайн мэдээ цусаар дүүрэн урсаж байна, Үнэн төлөө үхсэн шавь нарын цус. Энэ Ариун Сүнсний сайн мэдээ цусаар дүүрэн урсаж л байна. Энэ Ариун Сүнсний төлөвлөгөөний төлөө хамгийн түрүүнд үхсэн нь, Иохан Баптист байсан, харин тэр хүний ёсоор нас баржээ. Дараа нь Эзэн Есүс ирсэн, тэд Түүнийг цовдолсон, Тэр Сүнс хүнийг нүглээс аврах болно хэмээн заасан. Петр ба Паул байсан, мөн тэнгэрлэг Иохан, Энэ сайн мэдээ гийгээсэй гэж тэд амь насаа өгсөн. Тэд эртний эш үзүүлэгчид мэт цусаа холилдуулсан, Ингэснээр Бурханы үнэн Үг шударгаар тунхаглагдаж болохын тулд. Тахилын ширээний доор сүнснүүд байна, энэ алагдсан гэрчүүд, уйлж, “Хэр удах вэ?” Тэд буруу үйлдсэн хүмүүсийг Эзэн шийтгэхийг гуйж байна. (Сонс! Хурдан!) Гэвч өөрсдийн амийн цусаа өгөх өдий төдий олон хүн байх болно Энэ Ариун Сүнсний сайн мэдээний төлөө, түүний улаан урсгалын төлөө. Энэ нь цусаар дүүрэн урсаж байна, тийм ээ, энэ нь цусаар дүүрэн урсаж байна, Энэ Ариун Сүнсний сайн мэдээ цусаар дүүрэн урсаж байна, Үнэн төлөө үхсэн шавь нарын цус, Энэ Ариун Сүнсний Сайн Мэдээ цусаар дүүрэн урсаж л байна.
Өө, тийм ээ, байх гэж байна.... [Нэг эгч өөр хэлээр ярив; нэг ах тайлбар өгч байна: “Тийм ээ, Би чамд хэлье, Миний ард түмэн ээ: Амьд Бурханы зарц энэ шөнө Өөрийн Үгийг чамд авчирсан учир Би чамд хэлье, цаг үе дэлхийн дээр иржээ. Тийм ээ, Би чамд, Миний ард түмэн ээ, чамайг бэлтгэгдээсэй гэж; тийм ээ, чи өөрийн зүрхийг эрэн хайг гэж ярьж байна. (”Тийм ээ,“ гэж Эзэн айлдаж байна.) Учир нь Би хэлье, энэ цаг үед дэлхий даяар, одоо өндөр газруудад олон муу сүнснүүд хөдөлж байна. Тийм ээ, одоо зүйлс бэлтгэгдэж байна (бүхнийг чадагч Бурхан айлдаж байна), эдгээрийг Миний зарцын ярьсанчлан биелүүлэн авчрах зүйлс бэлтгэгдэж байна. “Мөн Би чамд, Миний ард түмэн ээ, тэр цаг бүрэн ирэх үед, тийм ээ, Би эдгээр зүйлсийг биелүүлэн авчрах үед, тийм ээ, чи өөрийн зүрхэнд юу хийх тухай шийдвэр гаргахыг шаардагдах үед, Би чамд энэ шөнө хэлье, чи үнэн төлөө зогсох уу? Тийм ээ, чи Намайг итгэх үү (бүхнийг Чадагч Бурхан айлдаж байна)? Чи, Намайг чамд замыг нээж өгсөнчлөн, Намайг дагахыг өөрийн зүрхэнд зорих уу? “Мөн Би чамд, Миний хөвгүүд, охидод хэлье, өнөө шөнө бүү урам хугар, учир нь Би чиний өмнө харанхуй өдрүүд байгааг хэлье. Гэвч Би чамд зоригтой байг гэж ярьж байна, учир нь Би Өөрийн ард түмэнд агуу хүчээр айлчлах болно. Би Өөрийн Үгийг зөвтгөнө (гэж Эзэн айлдаж байна). Би Өөрийн ард түмнийг сорих болно, учир нь Би тэднийг шалгаж, төгс болгоно гэж чамд хэлье, тэгээд тэд Намайг, тэднийг золин аварсан агуу бүхнийг Чадагч Бурхан гэдгийг мэдэх болно, (гэж Эзэн айлдаж байна.)”] Амен. [Нэг ах өөр хэлээр ярив. Дуу хураагуур дээрх хоосон хэсэг. Эгч өөр хэлээр ярив. Нэг ах тайлбар өгч байна: “Би чамд, Миний ард түмэн ээ, өнөө шөнө дахин энэ орой чамд ярьсанчлан, чи өөрийн зүрхийг эрэн хайх ёстой гэж хэлье. Чи энэ шөнө Намайг таних ёстой, учир нь Би чиний дунд орж ирж эдгээр мэдээг чамд авчирч байна, чамайг айлгах гэж биш. Учир нь Би бол Абрахам, Исаак, Иаковын Бурхан, харин Би өнөөдөр чиний дунд алхаж байна. “Би чамд, Миний ард түмэн ээ, итгэл дотор тууштай байг гэж хэлье; эдгээр хоосон төсөөлөл, хувийн сэтгэлийн хандлагад зориулсан эдгээр мэдрэмжийг хойш тавь гэж; өөрийн зүрхийг өөрийн Бурхан дээр тогтоо гэж; мунхаглалаас холд гэж; эдгээр хүний замыг өөрөөсөө зайлуул гэж; Миний Сүнс рүү эргэж, Миний нэрийг чиний оршихуйгаар дамжуулан алдаршуулъя гэж Намайг зөвшөөр гэж. “Би чамд энэ шөнө хэлье, халуун сэтгэлтэй байж, өөрийн мунхаг зүйлсээс эргэ. Өөрийн айдсыг хая, учир нь Би бол чамайг энэ шөнө харгалзаж буй чиний Бурхан, мөн Миний нүд ийш тийш гүйх болно. Би ярьснаар, мөн эцэс хүртэл Би тийнхүү гүйцэтгэх болно. “Иймээс Намайг харан, Намайг итгэж, өөрийн ёс бус байдал, өөрийн үл итгэл, өөрийн айдсаас наманчлан эргэ; мөн Над дээр ирж, Намд үйлчил.” Ингэж амьд Бурханы Сүнс айлдаж байна.] Амен. “Чихтэй нь Сүнс чуулганд юу айлдаж байгааг сонсог.” Би Түүнийг хайрладаг.... Одоо мөргө. Тэр юу хийхийг хар. Хэрэв чи Түүнийг урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй бол, чи одоо Түүнийг хайрлахыг хүсэх үү? Чи босоод Түүнийг таньж, Өөрийн Аврагч болгон авах уу? Бурхан чамайг ерөөг, ах аа. Мөн худалдан авсан (Өөр нэгэн босож, хэлнэ үү, “Би Одоо Түүнийг хүсэж байна, Би Түүнийг хайрлахыг хүсэж байна.”?) аврал Голгофын.... (Эгч ээ, Бурхан чамайг ерөөг, Тэнд ар талд байгаа залуу бүсгүйг ч бас Бурхан ерөөх болтугай). Би Түүнийг хайрладаг ... (“Чихтэй нь Сүнс чуулганд юу айлдаж байгааг сонсог.“) .....Тэр эхлээд намайг хайрласан, Мөн миний авралыг худалдан авсан Голгофын загалмай дээр.
Бидний тэнгэрлэг Эцэг минь, Та эдгээр гуравыг хөл дээрээ босож байгааг харж байгаа тул, Өө Бурхан минь, Танаас өршөөн нигүүлсэхийг гуйж байна, Өө мөнхийн Нэгэн минь, мөн тэдэнд бүхий л нүглийн уучлал, аврал ба Ариун Сүнсийг амьдралд нь өгөхийг, тэгснээр тэд хоёр дахь үхлээр огт хүрч үл болохыг хүсье. Тэд, Эзэн минь, өнөө орой тэнд зогсож байхдаа, ямар нэгэн зүйл ойрхон байгааг ухаарч байна. Ариун Сүнс анхааруулга өгсөн. Бурханы Сүнс хүмүүсийн дунд бууж ирэхийг, Бичвэрийн дагуу яг ажиллаж байгааг, яг тэр гурван мэдээг өгөөд хаагдаж байгааг харах нь; Өө Бурхан минь, хүн бүрд зориулсан нэгэн мэдээ юм. Одоо, Эцэг минь, бид Танаас өршөөн нигүүлсэхийг гуйж байна. Тэр эрхэм нандин Сүнсийг бидний дунд байлгаач. Бид Түүнийг хүндэтгэн биширч байг, Бурхан минь. Үүнийг соёрхоно уу. Эдгээр сүнсийг Өөрийнхөө асрамжид авна уу, Эцэг минь. Тэд бол өнөө оройн мэдээний үр жимс, бидний дунд хэлэгдсэн Ариун Сүнсний мэдээний үр жимс билээ. Мөн бид, Эцэг Бурхан минь, Тэдний амьдралын бүх өдрүүдэд Та тэдэнтэй хамт байхыг хүсэж байна. Бас ... дэлхийн төгсгөлгүйд бид тэнд тэдэнтэй, Христийн цус ба нигүүлслээр аврагдсаных нь хувьд уулзах болтугай. Бид тэднийг одоо Танд өргөн барьж байна, Эцэг минь. Тэднийг Өөрийн Ариун Сүнсээр дүүргээч, учир нь бид үүнийг Есүсийн нэрээр гуйж байна. Амен.
Бурхан та нарыг ерөөг. Ах дүүс минь, тэнд зогсож байсан тэр хүмүүст, Христэд итгэгчид, дэргэд нь хэн бүхэн нь суухдаа тэдний гарыг бариарай. Тэдэнд ... Бурханы ивээл хүсээрэй. Ариун Сүнс ямар дуулгавартай байдгийг, эцэст нь яг ингэж үйлддэгийг хараач? Бичвэрт “Хэлээр яригчид хоёроор, эсвэл хамгийн олон нь гурваар байг” гэжээ. Та харж байна уу—мессеж би ярьж байх үед биш; бүх зүйл дууссаны дараа. Одоо тэр нь ийм л байх ёстой. Хүн бүр үнэхээр хүндэтгэлтэй байж, Сүнсний юу хэлж байгааг сонсог. Тэгээд юу болов? Нүгэлтнүүд гэмшиж босов. Өө, бод доо! Ариун Сүнс өөрөө ... Бурханы Үг ирж, илэрхийлэгдсэн атал, тэд үүнийг ойлгож чадаагүй. Хэлээр ярьж байгаа эдгээр хүмүүсийн заримыг би мэднэ. Ярьсан гурвыг нь би бүгдийг нь мэднэ, бас тайлбар өгсөн хүмүүсийг ч мэднэ. Тэдний амьдрал Бурханы өмнө нүгэлгүйг би мэднэ. Эндхийн манай пастор, методистын номлогч ах Невилл; энд сууж байгаа методистын номлогч хүн Ариун Сүнсийг хүлээн авсан. Жуни, энд байгаа ах Жексон, өөр нэг методистын номлогч, Ариун Сүнсийг хүлээн авсан (тэр нь зөв), хэлээр ярих болон тайлбарлах бэлэгтэйгээр.
Тэгээд та нар бидэнд чуулган байсан, бүгд, хүндэтгэлтэй байсныг анзаараарай. Бурхан ярьж байна. Тэр Библид яг тохирон хэрхэн ярьдгийг та нар харж байна уу? Нэгэнт, хэрэв мэдээ яг зөвөөр хүрч өгөхгүй бол Тэр үүнийг дахин ярьдаг. Харин Тэр гурваас илүү удаа ярихгүй, тэнд байгаа Бичвэрүүдийн дагуу шүү дээ, харна уу. Тэр тэр мэдээг өгнө. Тэр үүнийг хэзээ ч будлиулдаггүй, учир нь “эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчид захирагддаг.” Бүх зүйл сонсож, чимээгүй .... Одоо энэ л чуулган эмх цэгцтэй байх ёстой арга болой. Одоо, магадгүй энд гаднаас ирсэн та нар, миний үүнийг ярьж байхыг сонссон хүмүүс ээ, энэ л байх ёстой арга юм. Хараач, мэдээ урагшилна. Үр дүнг нь харж байна уу? Тэр яг тэр мөчид болдог. Яг ялган таних, эсвэл өөр ямар ч сүнстэй адил нэг зүйл тохиолддог. Тэр гайхамшигтай биш гэж үү? Өө, энд яг Паул гэгээнээр тогтоогдсон тэр л зүйл эндээс өнөөдрийг хүртэл суларч үгүй болоогүйг мэдэх нь надад ямар их баяртай вэ — одоо хүртэл яг мөн тэр зүйл хэвээр байна. Өө, би тэдний нэг нь гэдгээ хэлж чадаж байгаадаа ямар их баяртай вэ. Та ч бас тийм биш гэж үү? За тэгье.
Эдүгээ, маргааш орой долоон цагт бид Лаодикийн эрин үеийг авч үзэх бөгөөд тэр нь гэрлэлтийн эрин үе юм. Би та нарыг боломжтой бол ирээсэй гэж хүсэж байна. Өнөө орой би жаахан хоцорсон, учир нь магадгүй Ариун Сүнс ярьж байсан, бас бусад зүйл байсан ч цаг нь эртхэн байна. Ердөө есөөс хорин минутын дараахан л болж байна, харин ер нь би энд арван юм уу арван нэгэн цагт байдаг шүү дээ, тиймээс энд бол үнэхээр эрт байна. Тэгвэл, та нар Эзэний илгээлтүүдэд баясдаг уу? Бас үнэхээр ... энэ нь та нарын сүнсийг тэжээж байна уу? Бурхан та нарыг ивээг, хүүхдүүд минь. Та нар мэднэ дээ, би та нарыг бүх зүрхээрээ хайрладаг. Заримдаа, Сүнс намайг атгахад, энэ нь хоёр талаар нь... Үг яг тийм байдаг. Энэ нь хоёр талт илд мэт хурц. Ирэхэд нь ч, явахад нь ч, дотогшоо ч, гадагш ч, бүх талаар нь огтолно. Харин энэ л биднийг хөвч хөнддөг. Хөвч хөндөх гэдэг нь зүгээр л илүүдэл махан биеийг, бидэнд байх ёсгүй зүйлсийг авч хаяхыг хэлдэг. Би та нарыг нэг зүйлийг анзаар гэж хүсэж байна. Өнөө оройн тайлбар дээр Сүнсийг та нар сонсов уу? “Тэр мунхаг явдлаа боль.” Энэ л хөвч хөнддөг. Чин сэтгэлтэй бай. Бид бүгд л шугамаас гардаг. Гэвч Бурхан биднээс товгор зүйлсийг яаж цэвэрлэн авч хаяхаа мэддэг. Тэр үнэхээр тэгдэг. Би үүнд талархаж байна. Та нар талархахгүй гэж үү?
Та энд байгаа жаахан төгөлдөр хуурч мөн үү? Би харахгүй байна.... Тедди мөн үү? Би түүнийг энд хаана ч харахгүй байна. За, эгч ээ, боломжтой бол. Энэ таны охин уу, Далтоны ах аа? Бэр охин. Их сайхан бяцхан хатагтай байна. Та Христэд итгэгч байгаад маш их баяртай байна. За. Бидний сайн хуучны тараах дуу юу вэ? Явцгаахаасаа өмнө нэгийг оролдъё. Зогсоочих, эгч ээ, бид “Есүсийн нэрийг өөртэйгөө авч яваарай” гэж дуулахаасаа өмнө. “Гэр бүлийн залбирлыг бүү мартаарай” гэдгийг хэд нь мэдэх вэ? Танай гэр бүлд хэд нь залбирдаг вэ, танай гэр бүл залбирдаг уу? Өө, энэ сайхан байна. Одоо хуучны үе шиг яг нэг удаа оролдъё. Гэр бүлийн залбирлыг бүү мартаарай, Есүс тэнд тантай уулзахыг хүсдэг; Тэр таны бүх зовнилыг үүрнэ, Өө, гэр бүлийн залбирлыг бүү мартаарай. Та үүнд дуртай юу? Дахиад нэг оролдъё: Гэр бүлийн залбирлыг бүү мартаарай, Есүс тэнд тантай уулзахыг хүсдэг (та одоо болзоо тогтоосон шүү дээ); Тэр таны бүх зовнилыг үүрнэ, Өө, гэр бүлийн залбирлаа бүү мартаарай.
[Нэг эгч: “Брат Бранхам, би нэг юм хэлж болох уу?” гэв.] Мэдээж болохгүй яах вэ, Эгч ээ. [Соронзон хальсан дээр хоосон хэсэг.] Эгч Нэш, энэ үнэхээр сайхан байна. Өө, хэрвээ та ердөө: Хэрэв бид итгэж, хэзээ ч эргэлзэхгүй бол, Тэр заавал таныг гаргаж ирнэ; Зүгээр л өөрийн ачаагаа Эзэнд аваач, тэгээд тэнд нь үлдээгээрэй. Тэнд нь үлдээгээрэй, тэнд нь үлдээгээрэй. Өөрийн ачаагаа Эзэнд аваач, тэгээд тэнд нь үлдээгээрэй; Хэрэв бид итгэж, хэзээ ч эргэлзэхгүй бол, Тэр заавал таныг гаргаж ирнэ; Өөрийн ачаагаа Эзэнд аваач, тэгээд тэнд нь үлдээгээрэй.
Та эдгээр хуучны магтуу дууст дуртай биш гэж үү? Өө, би зүгээр л ... тэр эрчүүд үзгээ авч, мөн Ариун Сүнсээр онгодлогдон тэрийг бичсэн гэж би итгэдэг. Тэр сохор Фэнни Кросбитэй адил. Тухайн үеийн энэ дэлхийн хүмүүс түүнийг дэлхийн дуу бичихэд албадмаар оролдоход, “За, та чинь баян эмэгтэй болно доо” гэхэд нь тэр, “Би бүхий л авьяас чадвараа Христэд зориулан амьдралаа өргөсөн” гэжээ. Тэр сохор байсан шүү дээ. “Би амь нас, бүхнээ Христэд өртэй” гэж хэлжээ. Тэр .... Тэгээд тэд түүнийг тийм боломжийг няцаасанд нь жаахан уурласан юм. Тэр ноён Пресли нарын адилаар өөрийн ууган эрхээ зарж орхисонгүй, харин өөрийн үнэнч шударгыг хадгалсан. Тиймээс тэр.... Тэд, “Тэгвэл та тэнгэрт очих үед, тийм газар байдаг бол” гэж, “хэрэв та энд байгаа шигээ байвал, та сохор байх болно” гэв. “Хэрэв та сохор бол,” гэж, “та Түүнийг яаж таних юм бэ?” гэв. Тэр, “Би Түүнийг танина. Би Түүнийг танина” гэв. “Хэрэв та сохор бол яах вэ? Хэрэв та сохор бол яах вэ?” гэв. Тэр, “Би хадаасны мөрөөр нь тэмтрэн олно” гэв. Тэгээд тэр эргэн буцаж, буцан алхаж эхлэв. Тэр: Би Түүнийг танина, би Түүнийг танина, Түүний хажууд золигдсон нэгэн хэмээн би зогсоно; Би Түүнийг танина, би Түүнийг танина Түүний мутар дахь хадаасны мөрөөр.
Өө Есүс минь, тэнд миний төлөө цус алдан буй Тэр эрхэм Нэгэний таван үнэт шархаар би Түүнийг яаж ч үгүйсгэж чадах билээ? Надад үхэхийг зөвшөөрөөч, намайг тийш явуул... Надад юу ч байсан түүний замаар явахыг зөвшөөрөөч, харин тэнд миний төлөө үхсэн тэр эрхэм цус алдан буй Нэгэнийг хэзээ ч бүү үгүйсгүүлээч. Тийм ээ. Мөн энэ үдэш та нар гарахдаа “Есүсийн нэрийг өөртэйгөө авч яваарай” хэмээх дууг хүсэж байна. За, эгч ээ. Одоо бүгдээрээ босоцгооё. Есүсийн нэрийг өөртэйгөө авч яваарай, Гашуудал, зовлонгийн хүүхэд ээ; Энэ нь танд баяр ба тайтгарал өгнө, Явсан газар бүртээ түүнийг ав. Үнэт нэр (үнэт нэр), Өө хэчнээн сайхан бэ! (Өө хэчнээн сайхан бэ!) Газрын найдвар ба тэнгэрийн баясал; Үнэт нэр (үнэт нэр), Өө хэчнээн сайхан бэ! Газрын найдвар ба тэнгэрийн баясал. Одоо бид толгойгоо бөхийлгөн, аяархан дуулцгаая: Есүсийн нэрийн өмнө бөхийж, Түүний хөлд нүүрээрээ унан, Тэнгэр дэх хаадын Хаан Түүнийг бид титэмлэнэ, Бидний аян зам дуусахад. Үнэт нэр, өө хэчнээн сайхан бэ! Газрын найдвар ба тэнгэрийн баясал; Үнэт нэр, өө хэчнээн сайхан бэ! Газрын найдвар ба тэнгэрийн баясал.